Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаар цахим банкны хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийг
судлахыг зорьсон. Хэрэглэгчийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнд өөрийн хөрөнгө
мөнгийг даатган үйлчлүүлэх итгэлцэл байхгүй, банкнаас шинэлэг бүтээгдэхүүн
үйлчилгээг ашиглах сургалт, уриалга, идвэхжүүлэлт муу үзүүлдгээс гадна цахим
банкны үйлчилгээ манай зах зээлд орж ирээд төдийлөн олон жил болоогүй нь
нийтээрээ хэрэглэх соёлд суралцахад хараахан бэлэн болоогүй байна. Иймд судлаач
миний бие цахим банкны үйлчилгээний бусад улсуудын ололт амжилт, өөрийн улсын
алдаа дутагдлыг илрүүлэн цахим банкны үйлчилгээг ашиглан хэрэглэгчтэй хэрхэн
холбоо тогтоож, үнэнч хэрэглэгчдийг бий болгох вэ гэсэн асуултуудад хариулт олохын
тулд доорх судалгаануудыг хийсэн болно.