СЭЗИС - Бүтээлийн сан

Компанийн санхүүгийн төлөвлөлтийг сайжруулах арга зам

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Ш, Батцэнгэл
dc.contributor.author Галинбек, Асель
dc.date.accessioned 2019-06-17T02:48:12Z
dc.date.available 2019-06-17T02:48:12Z
dc.date.issued 2019-05
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1348
dc.description.abstract “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д эрүүл мэндийн чанартай, хүртээмжтэй тогтолцоог бүрдүүлэх салбарын зорилгын хүрээнд 4 гол зорилтыг тодорхойлсон ба нэн тэргүүний зорилт нь урьдчилан сэргийлэх үндэсний тогтолцоог бүрдүүлэн, оношилгоо үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, хүн амын дундаж наслалтыг уртасгах юм. Эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулж буй бүртгэлтэй хувийн хэвшлийн байгууллага 2017 оны байдлаар 2,961 байгаагаас 1,277 эмийн сан, 218 өрхийн эмнэлэг, эмнэлзүйн шинжилгээ үйлчилгээ үзүүлдэг том жижиг 150 орчим байгууллагууд байна. Нийт 13 компаниас санхүүгийн төлөвлөлтийн нөхцөл байдлыг судлахад санхүүгийн төлөвлөлтийг урт хугацаагаар хийх, санхүүгийн менежерийн оролцоог дээшлүүлэх, орчин үеийн аргыг төлөвлөлтөнд нийцүүлэх шаардлага байна. Өнөөгийн нарийн төвөгтэй, хурдацтай өөрчлөгдөж буй зах зээлийн орчинд бизнесийн гүйцэтгэлийг удирдах нь аливаа байгууллагын богино хугацааны болон урт хугацааны амжилтанд чухал ач холбогдолтой. Энэхүү судалгааны ажлын гол зорилго нь хувийн хэвшлийн эмнэлзүйн лабораториудын санхүүгийн нөхцөл байдлыг үнэлж, сонгосон байгууллагын санхүүгийн төлөвлөлтийг гадаад орчны нөхцөл байдалтай уялдуулан боловсруулж, үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн зөвлөмжүүдийг тодорхойлох юм. 2017 оноос засгийн газраас хүн амын эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг сайжруулах, дундаж наслалтыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор энэ төрлийн үйлчилгээнд зарцуулах хөрөнгө оруулалт нэмэгдсэн байна. Салбарын нөхцөл байдлыг дүгнэх үүднээс ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг нийт 5 компанийн санхүүгийн тайланг шинжлэн харьцуулахад татварын дараах ашгийн хэмжээ харьцангуй бага, нийт хөрөнгийн дийлэнх хувийг зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлсэн хөшүүрэг өндөртэй байна. Эдгээр компаниудаас сонгон авсан “А” ХХК-ийн санхүүгийн харьцааны шинжилгээнээс үзэхэд нийт хөрөнгөөсөө давсан их өртэй, алдагдалтай ажиллаж байгаатай холбоотой хуримтлагдсан ашгийн данс хасах утгатай болсон тул хөрөнгийн оруулалтын өгөөж маш муу түвшинд байна. Ашигт ажиллагааг нэмэгдүүлэх санхүүгийн төлөвлөлтийн зорилтуудыг тодорхойлоход компани шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх шаардлага тулгарсан. Салбарын өсөлтийг ДНБ-ийн өсөлттэй хамаарлыг судлахад эрүүл мэндийн салбар эдийн засгийн өсөлтөөс 2%-аар илүү өсөлттэй байна. Тиймээс багажийн оношилгооны төслийн төсөвлөсөн орлогын тайланг эдийн засгийн өсөлт болон мөчлөгтэй холбон бага, дунд, өндөр түвшинд таамагласан. Үнэ буурснаар борлуулалтын орлого багасах, валютын ханшийн огцом өсөлтийн улмаас түүхий эдийн үнэ өсөх, инфляци таамагаас давах эрсдлийг тооцсон. Судалгааны үр дүнгээс энэ төрлийн байгууллагуудын санхүүгийн төлөвлөлтийг бизнесийн орчин, зах зээл дээрх хэрэглэгч, нийлүүлэгч, өрсөлдөгчдийн төлөв байдал, салбарын ирээдүйн хандлагыг харгалзан тасралтгүйгээр төлөвлөж, хянахад эрсдлийг удирдлагыг сайжруулан, үр ашгийг нэмэгдүүлэх боломжтой байна. en_US
dc.subject Санхүүгийн төлөвлөлт en_US
dc.subject компанийн санхүү, санхүү, лаборатори, эрүүл мэнд en_US
dc.title Компанийн санхүүгийн төлөвлөлтийг сайжруулах арга зам en_US
dc.title.alternative Certain improvement ways in financial planning for company en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах