Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаар Монголын арилжааны банкуудын эрсдэлд суурилсан
дотоод аудитыг нэвтрүүлэх байдалд нөлөө үзүүлж буй хувьсагчдыг тодорхойлсон ба
судалгаанд 4 арилжааны банкийг хамруулсан. Судалгаанд тоон болон чанарын
шинжилгээнүүдийг ашигласан. Чанарын судалгаагаар банкуудын нийт 57 дотоод
аудиторуудаас санал асуулгын аргаар өгөгдөл цуглуулсан ба тоон шинжилгээгээр
сонгож авсан 1 банкны хувьд эрсдэлийн үнэлгээний загварыг сайжруулах санал зөвлөмж
боловсруулсан.