СЭЗИС - Бүтээлийн сан

Арилжааны банкны зээлийн эрсдэлд нөлөөлөх хүчин зүйлүүд /Төв аймгийн банкуудын жишээн дээр/

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Дэмбэрэл, Больтогтох
dc.contributor.author Хасбаатар, Соёлмандах
dc.date.accessioned 2019-06-17T02:25:46Z
dc.date.available 2019-06-17T02:25:46Z
dc.date.issued 2019-06-17
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1346
dc.description.abstract Энэхүү судалгааны ажлаар Төв аймгийн арилжааны банкуудын зээлийн эрсдэлд нөлөөлж буй хүчин зүйлүүдийг судлан, зээлийн эрсдэлийг бууруулах арга замыг тодорхойлсон байгаа. Судалгаандаа Төв аймагт үйл ажиллагаа явуулж буй Төрийн банк, Хаан банк болон Хас банкуудыг судалгааны үндсэн объект болгон авсан. Онолын хүрээнд арилжааны банкны үйл ажиллагаа ба зээл, зээлийн эрсдэл, зээлийн эрсдэлд нөлөөлөх хүчин зүйлс болон зээлийн эрсдэлийг тооцох аргачлалуудын талаар судалсан. Өнөөгийн байдлын судалгаагаар арилжааны банкуудын зээлийн төлөв байдлыг улсын хэмжээнд, орон нутгийн хэмжээнд болон Төв аймгийн хэмжээнд судалсан. Тоон шинжилгээндээ вектор авторегрессийн загварыг ашигласан ба чанарын шинжилгээгээр PEST арга болон Төв аймгийн Төрийн банкны зээлийн төлөв байдалд шинжилгээ хийсэн байгаа. Тоон шинжилгээний үр дүнгээр Төв аймгийн зээлийн эрсдэлийг нэмэгдүүлэхэд хэрэглэгчийн үнийн индекс буюу инфляци болон ам долларын ханш ихээр нөлөөлдөг, харин шинээр зээл олголт сул нөлөөтэй гэсэн үр дүн гарсан бол зээлийн эрсдэлийг бууруулахад нөлөөлдөг хүчин зүйлийн хувьд зээлийн хүү маш хүчтэй, юаны ханш хүчтэй, мөнгөний нийлүүлэлт сул, ажилгүйдэл маш сул нөлөөтэй гэж гарсан. Чанарын шинжилгээний үр дүнгээр Төв аймгийн нийгэм, эдийн засаг нь ХАА-н газар тариалан, мал аж ахуйн салбараас ихээхэн хамаардаг хэдий ч энэ салбарт олгогдсон зээлийн хэмжээ бага, харин хэрэглээний зээл өндөр хувийг эзэлж байгаа ба чанаргүй зээлийн ихэнх хувийг хэрэглээний зээл бүрдүүлсэн байна. Иймд Төв аймгийн банкуудад зээлийн багцыг оновчтой хуваарилах шаардлага тулгарч байгаа тул ХАА-н салбар болон бусад салбарт олгох зээлийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээг авч ажиллах нь зүйтэй юм. en_US
dc.subject Зээлийн эрсдэл en_US
dc.subject Зээлийн эрсдэлд нөлөөлөх хүчин зүйлс en_US
dc.subject арилжааны банк en_US
dc.title Арилжааны банкны зээлийн эрсдэлд нөлөөлөх хүчин зүйлүүд /Төв аймгийн банкуудын жишээн дээр/ en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер
ife.Диплом.Зөвлөх Зоригт, Оюунцацрал


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах