Хураангуй:
Хүүхэд рүү чиглэсэн нийгмийн даатгал нийгмийн халамжийн бодлого байгаа хэдий ч
манай улсын эрүүл мэндийн салбарын ачаалал, тоног төхөөрөмжийн хүрэлцээ, нөөц
бололцоо зэргээс хамаарч хүүхэд болгон бүрэн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг үнэ
төлбөргүй авч чаддаггүй асуудлууд тулгарч байна. Эцэг эх, асран хамгаалагчдын
даатгалын хэрэгцээ шаардлагыг судлан, өнөөгийн даатгалын компаниудын хүүхдийн
гэнэтийн ослын даатгалын бүтээгдэхүүнийг сайжруулан боловсруулснаар уг даатгалын
бүтээгдэхүүний хэрэглэгчдийн тоог өсгөх, даатгалын үр ашгийг олон хүн хүртэх
боломжтой болох юм.