СЭЗИС - Бүтээлийн сан

Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг сайжруулах арга зам

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Батбаатар, Мөнхзаяа
dc.contributor.author Цээсүрэн, Нарантуяа
dc.date.accessioned 2019-06-12T06:52:12Z
dc.date.available 2019-06-12T06:52:12Z
dc.date.issued 2019-06-12
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1335
dc.description.abstract 2018 оны жилийн эцсийн байдлаар Монгол улсын арилжааны банкны системийн нийт дотоодын зээлийн үлдэгдлийн 25.9% буюу 4.4 их наяд төгрөгийг иргэдийн урт хугацаат ипотекийн зээл бүрдүүлж байна. Үүнд 2013 оноос хэрэгжиж эхэлсэн “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр” буюу 8%1%-ийн хүүтэй ипотекийн зээлийн өсөлт нөлөөлсөн байдаг. Арилжааны банкуудын ипотекийн зээлийн багц өсөхийн хирээр чанаргүй зээлийн эзлэх хувь өсч сүүлийн 3 жилийн хугацаанд 0.6%-аас 1.8% болж 3 дахин нэмэгдэж 79.3 тэрбум төгрөгт хүрсэн. Хөтөлбөрт оролцогч арилжааны банкууд нь өөрсдийн менежмент, онцлогтоо тулгуурлан ипотекийн зээлийн багцын эргэн төлүүлэх менежментийг хийж байна. Тус ипотекийн зээлийн чанар муудаж байгаатай холбоотойгоор зээл эргэн төлүүлэх менежментийн онол аргазүй болон гадаад улс орон дахь туршлагуудыг судлан Монголын арилжааны банкуудын ипотекийн зээл төлүүлэх үйл ажиллагааг сайжруулах арга замыг тодорхойлохыг зорьсон. Монголын арилжааны банкуудын зээлийн ажилтнуудаас авсан судалгаагаар банкуудын ипотекийн зээл төлүүлэх үйл ажиллагаа нь өөр өөр ба нарийвчилсан журам ашигладаггүй, зээлийн ажилтнуудыг мэргэшүүлэлт сул, зээл бүрт ажиллагааг давтамжтай хийж чаддаггүй, ипотекийн зээлийн даатгалыг бүрэн сунгаж чаддаггүй гэсэн тулгамдаж буй асуудлууд байгаа нь тодорхойлогдсон. Судалгаанд өндөр хөгжилтэй орны болон хөгжиж буй орнуудын зээл төлүүлэх туршлагуудыг авч үзсэн ба тэдгээрээс Монголын арилжааны банкуудад нэвтрүүлж болохуйц 13 арга замыг онцолсон. Улмаар Монголын арилжааны банкуудын ипотекийн зээл төлүүлэх менежментийг сайжруулах бодлого журам, программ хангамж, зээлийн ажилтан гэсэн гурван хэсэг арга замуудыг зөвлөсөн. Үүнээс зээлийн бодлого, журамтай холбоотойгоор арилжааны банкууд зээлүүдэд чанарыг үнэлж эрэмбэлэх, зээл төлүүлэх үе шатыг тодорхойлох, зээл төлүүлэх өртгийг тооцох, нэг харилцагчийн зээлүүдийг нэг нэгжид төвлөрүүлэх, даатгал төлүүлэх аргачлалыг сайжруулах, хугацаа хэтэрсэн зээлтэй харилцагчийн гомдлыг анхаарах гэсэн арга замуудыг онцлон боловсруулсан. Зөвхөн бодлого журмаар зээл төлүүлэх үйл ажиллагааг удирдлаад зогсохгүй түүнийг дэмжих программ хангамж хөгжүүлэлттийг тасралтгүй хийж бүтээмж, үр дүнг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, зээлийн ажилтнуудыг мэргэшүүлэх сургалтанд хамруулж, ажлын гүйцэтгэлийг зохистой урамшуулах нь зээл төлүүлэх үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлж зээлийн эрсдэлийг бууруулдаг байна. Мөн арилжааны банкууд ипотекийн зээл төлүүлэх менежментийг сайжруулаад зогсохгүй үүнийг хэрэгжүүлэхэд үүсч болзошгүй үйл ажиллагааны эрсдэлийг урьдчилж илрүүлэх болон зээлдэгчийн эрсдэлийг урьдчилж илрүүлэхдээ эрсдэлийн гол индикаторын аргачлалыг ашиглаж, нэвтрүүлэх боломжтой байна. en_US
dc.subject Зээл эргэн төлүүлэх менежмент en_US
dc.subject Ипотекийн зээл en_US
dc.subject арилжааны банк, эргэн төлөлт en_US
dc.title Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг сайжруулах арга зам en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах