СЭЗИС - Бүтээлийн сан

Жуулчны баазуудын үйлчилгээний чанарыг сайжруулах арга замууд

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Шагдар, Эрдэнэбуян
dc.contributor.author Батцэнд, Номин
dc.date.accessioned 2019-06-12T05:59:09Z
dc.date.available 2019-06-12T05:59:09Z
dc.date.issued 2019-05-06
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1333
dc.description.abstract Аялал жуулчлал нь дэлхийн ард түмнүүдийн хооронд бие биенээ харилцан ойлголцох, танин мэдэх, нийгэм соёл шинжлэх ухааны хамтын ажиллагааг өргөжүүлэх гол арга хэрэгсэл төдийгүй эдийн засгийн тэргүүлэгч салбар болж, дэлхийн нийт ДНБ-ний 10.4 хувийг үйлдвэрлэж, 313 сая ажлын байр буюу дэлхийн нийт ажил олголтын 1/10- ийг нь бүрдүүлж байна. (Travel & Tourism World Economic Impact , 2018, March) АЖ-ын салбар ийнхүү өндөр хурдацтай хөгжиж байгаа ч дэлхийн улс орнуудын хооронд бүтээгдэхүүн, үйлчилгээний чанараар өрсөлдөх цар хүрээ, эрчим улам хүчтэй болж ирж байна. Ийм нөхцөлд Монгол Улс нь аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, дэлхийн зах зээлд эзлэх байр сууриа нэмэгдүүлэхийн тулд АЖ-н томоохон голлох нэг суурь салбар болох жуулчны баазуудын үйлчилгээний чанар, стандартад онцгой анхаарах шаардлагатай байгаа юм. ДЭЗФ-С гаргасан Аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр Монгол улс АЖ-н үйлчилгээний дэд бүтэц буюу үйлчилгээний чанарын үзүүлэлтээрээ дэлхийн 136 орноос 125-д буюу сүүлээсээ 10-р байранд жагсаж байгаа нь манай улсын АЖ-н үйлчилгээний салбар муу, сайжруулах шаардлагатай байгааг харуулж байна. Гэвч Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц бодлогын 5.2.1.5-д зааснаар 2007-2015 онд нислэгийн тоог нэмэгдүүлж, орон нутаг дах зам харилцааг сайжруулж, томоохон цогцолборуудыг барьж байгуулж, гадаадын жуулчдын тоог нэг саяд хүргэнэ гэсэн стратегийн хоёр зорилт байдаг. Гэвч 2018 онд түүхэндээ анх удаа буюу 529,370 жуулчин ирсэн (CEIC, 2018.11.25) ба эдгээр зорилтыг одоо 2020 он болгож хойшлуулсан. Хэрвээ өдгөө нэг сая жуулчин ирэхэд хүрвэл манай аялал жуулчлалын томоохон цөм нэгж болох жуулчны баазуудын хүчин чадал, үйлчилгээний чанар болон аюулгүй байдал зэрэг нь хангалттай байгаа эсэхэд хариулах шаардлага бий болж байна. Ийм учраас судалгааны хамрах хүрээ болох Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд үйл ажиллагаа явуулж буй жуулчны баазуудын үйлчилгээний чанарыг сайжруулах улмаар Хөвсгөл далайн хүрээлэн буй орчны байгалийн унаган төрх, хөрс, ус, ургамал, амьтан, түүх соёлын дурсгалыг хадгалан байгалийн иж бүрдлийг хамгаалах, аялал жуулчлалыг байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр зохион байгуулах, хүний танин мэдэхүй, гоо сайхан экологийн хүмүүжил олгох, хүн байгалийн харилцааг зөв зохицуулах шаардлагатай юм. en_US
dc.subject Жуулчны бааз en_US
dc.subject үйлчилгээний чанар, хөвсгөл аймаг, жуулчин en_US
dc.title Жуулчны баазуудын үйлчилгээний чанарыг сайжруулах арга замууд en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер
ife.Диплом.Зөвлөх Ганбаатар, Уянга


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах