dc.description.abstract |
Дэлхийн банк санхүүгийн систем олон улсын шинж чанартай болж банкууд гадны зах зээлд идэвхтэй үйл ажиллагаагаа өргөжүүлж байгааг гадны судалгаануудад дурдсан байгаа ба 2008 оноос эхлэн гадны банкууд манай улсад төлөөлөгчийн газраа нээж эхэлсэн ба одоогийн байдлаар 5 гадаадын банкны төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байна. Монгол улсын зах зээлийг гадны банкууд сонирхож эхэлснээс эхлэн гадаадын банкны салбар эрсдэлтэй эсвэл үр өгөөжтэй гэсэн тал талын дүгнэлтүүдийг судлаачид тавьж байна. Энэ талаар хийгдсэн гадны судалгаа хангалттай хийгдсэн байдаг боловч манай орны хувьд шинэхэн судлагдахуун болж байна. 2014 оноос эхлэн дотоодод эрчимтэй судлагдаж эхэлсэн ба монгол банкны ахлах хянан шалгагч Г.Борхүү “Гадаадын хөрөнгө оруулалттай банк Монгол улсад үйл ажиллагаагаа явуулахтай холбоотой үүсч болох эрсдэлүүдийн талаар”, Ч.Хашчулуун “Гадны банкны салбар Монгол улсын нийгэм-эдийн засагт үзүүлэх нөлөө” зэрэг судалгаануудыг дурдаж болно. Гэхдээ дээрх судалгаанууд нь гадны улс орнуудын кейс, туршлага, баримтуудад үндэслэн дүгнэлт санал зөвлөмж өгсөн байна. Гадаадын хөрөнгө оруулалт Монгол улсын эдийн засагт нөлөөлөх нөлөөг тодорхой бодит тоон мэдээлэлд тулгуурласан судалгааг 2018 онд Глобал эдийн засгийн судалгааны хүрээлэнгээс гаргасан байдаг.
Гадны улсуудын туршлагаас харахад гадны банк дотоодын зах зээлд нэвтрэлтийн үр дүн нь хөгжиж буй болон хөгжингүй орнуудад харилцан адилгүй байгааг харуулдаг. Хөгжингүй орнуудад гадны банк өндөр хөгжилтэй санхүүгийн салбарын өрсөлдөөнийг нэмэгдүүлдэг бол хөгжиж буй орнуудад дотоодын банкуудын үйл ажиллагааг шахаж, ашигт ажиллагааг бууруулдаг байна.
Судалгаандаа банкны салбарын мэдээлэл дээр үндэслэн гадаадын хөрөнгө оруулалт нь банкны ашигт ажиллагааны голлох үзүүлэлтүүдэд хэрхэн нөлөө үзүүлж байгааг тодорхойлж үнэлэлт дүгнэлт өгөх болно. |
en_US |