dc.description.abstract |
Дэлхийн хэмжээнд нийт бизнесийн талаас илүү хувь нь үйлчилгээтэй холбоотой байдаг. Өндөр хөгжилтэй орнуудын хувьд дотоодын нийт бүтээгдэхүүний дийлэнх хувийг үйлчилгээний салбар бүрдүүлдэг бөгөөд салбарт ажиллагсдын тоо улам бүр нэмэгдэж байна.
Уг салбарын нэг төлөөл нь яах аргагүй кино театр юм. 100 гаруйхан жилийн түүхтэй боловч маш хурдацтай хөгжиж, төсөөлөхөд ч бэрх зүйлсийг компютер график ашиглан үзэгчдийг байлдан дагуулсаар байна. Харин монгол оронд 1930 онд 200 хүний суудалтай “Ард” кино театр (одоогийн Занабазрын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн эсрэг талд байрлах “Мормоны сүм”-ийн суурин дээр) нээгдэснээр орчин үеийн кино театрын хөгжсөн гэж үздэг.
Судалгаагаа ажиглалтаас гадна есөн асуулт бүхий ярилцлагын судалгааг кино театруудын маркетингийн менежер, маркетингийн албаны дарга гэсэн нийт зургаан хүнээс авсан. Харин анкет судалгааг 18 асуултаар онлайнаар 1164 хүнээс тус тус авсан. Эдгээр гурван судалгаагаа тус бүрт нь шинжилгээ хийж үр дүнг нь гаргасан бөгөөд ерөнхийд нь дүгнэж санал зөвлөмжөө боловсрууллаа. Ажиглалтын хувьд бенчмаркинг хийж болох 8 үр дүн, ярицлагаас 4 үр дүн, анкет судалгааанаас 8 үр дүн гарч ирсэн бөгөөд ерөнхийд нь дүгнэж хоёр санал зөвлөмж дэвшүүлсэн. |
en_US |