СЭЗИС - Бүтээлийн сан

Цементийн үйлдвэрлэлийн өртгийн удирдлагын системийг боловсронгуй болгох нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Болд, Дэлгэрсайхан
dc.contributor.author Ганхуяг, Гандулам
dc.date.accessioned 2019-06-10T03:14:18Z
dc.date.available 2019-06-10T03:14:18Z
dc.date.issued 2019-06-10
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1315
dc.description.abstract Цемент бол барилга, орон сууц, зам, талбай гээд улс орны бүтээн байгуулалтад гол үүрэгтэй түүхий эд материал юм. Манай орны хувьд сүүлийн жилүүдэд цементийн хэрэгцээ эрс нэмэгдэж ирээдүйд ч өсөх хандлагатай байна. 2015 оноос өмнө МУ-ын цементийн хэрэглээний 99% -ыг экспортын цемент эзэлж байсан бол 2015 оноос хойш Хөтөл Цемент Шохойн үйлдвэр нойтон аргаас хуурай аргын технологи уруу шилжин өргөтгөл хийж хүчин чадлаа жилд 1 сая тонн болгож нэмэгдүүлсэн. Үүнээс хойш 2016 онд Хятадын хөрөнгө оруулалттай Мөнхийн баян гал ХХК-ын улаан цементийн үйлдвэр, Монцемент билдинг материалс ХХК –ын цементийн үйлдвэр, 2017 онд МАК Цемент ХХК тус тус ашиглалтад орон үйл ажиллагаагаа явуулж байна. Тус үйлдвэрүүд нь $200-$350 сая ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт, зээлээр барьж байгуулагдсан. Энэ нь валютын зах зээлээс ихээхэн хамааралтай гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүний үнэ өсөх буурах, зээлийн эргэн төлөлтийн асуудлууд үүссэн тул үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тасралгүй жигд явуулахын тулд өртгийн удирдлагын системийг боловсронгуй болгох шаардлага үүсээд байна. Өртгийн удирдлагыг боловсронгуй болгох шаардлага нь хуурай аргын технологитой орчин үеийн бүрэн автоматажсан үйлдвэрүүд тоо хэмжээнд суурилсан уламжлалт аргаар бүтээгдэхүүний өртгийг тооцон шийдвэр гаргалтад ашигладаг байна. МУ-д орчин үеийн хуурай аргын технологиор үйл ажиллагаагаа явуулж байгаа дээрх дөрвөн үйлдвэрээс МАК Цемент ХХК-ыг судалгааны объектоороо сонгон авч цементийн үйлдвэрлэлийн өртгийн удирдлагыг илүү боловсронгуй болгох зорилго тавилаа. Өртгийн удирдлагын системийн талаар онолын хүрээнд судлаж тэдгээрийн онцлог ялгаа, давуу сул талыг тодорхойлон бүрэн автоматажсан цементийн үйлдвэрлэлд хамгийн тохиромжтой нь үйлдэлд суурилсан өртөг тооцох систем (АВС) байв. Учир нь бүрэн автоматажсан үйлдвэрлэл үйлдвэрлэлийн нэмэгдэл өртөг өндөртэй гэдгийг 2018 оны зардлын шинжилгээгээр гаргаж ирсэн мөн өнгөрсөн онд 3 төрлийн цемент үйлдвэрлэсэн боловч цаашид 15 төрлийн бүтээгдэхүүн гаргах боломжтой байгаа юм. Цементийн үйлдвэр нь олон шат дамжлага, цех, хэсэг, нэгжүүдтэй бөгөөд ABC аргаар өртгийг тооцоолохын тулд өртгийн объект, өртгийн үйлдэл, өртгийн чиглүүлэлгчийг тодорхойлон үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг хуваариллаа. Чулуунцар бий болох хүртэл зардал нь бүтээгдэхүүн тус бүр дээр ижил бөгөөд түүнээс цааш олон төрлийн цемент үйлдвэрлэхэд орц найрлага, цахилгаан зарцуулалт, сав баглаа боодлоос шалтгаалан олон төрлийн ялгаатай өртөг гарч болохыг илрүүллээ. МАК Цементийн үйлдвэр нь 2018 онд нэг төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн гэж тооцоолон бүтээгдэхүүний өртгийг гаргасан байсан боловч судалгааны явцад нэг бус 3 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бөгөөд 3 төрлийн цемент тус бүрийн өртгийг үйлдлийн тоо, өртгийн төвшингээс хамааруулан тооцоолон гаргасан. Уламжлалт аргаар тооцсон бүтээгдэхүүний өртөгтэй харьцуулахад илүү бодитой өртөг гарсан гэж үзлээ. Цаашид ямар бүтээгдэхүүнийг ямар хэмжээгээр үйлдвэрлэх, ямар зардал шаардлагтай гэх зэрэг мэдээллийг удирдлага шийдвэр гаргалтандаа ашиглах нь байгууллагад үр ашигтай байдлыг авчраад зогсохгүй өрсөлдөгч байгууллагуудтай бодит өртөг дээр суурилсан өртгөөр өрсөлдөх боломжийг олгож байгаа юм. Цаашид энэ төрлийн судалгааг хийхэд анхаарах зүйлс нь шууд өртгийг тооцож гаргахаас илүү үйлдэлд суурилсан өртөг тооцох АВС системийг байгууллагад хэрэгжүүлэх боломж талаас нь судлах нь илүү үр өгөөжтэй юм. Учир нь судалгаа хийх явцад үйлдэл бүрийн тоо хэмжээг тодорхойлоход хүндрэл гарч байсан тул хэрэгжүүлэлт, түүнийг дэмжих үйлдлийн ситем, удирдлагын шийдвэр гаргалт талаас нь судлавал илүү оновчтой байхаар байна. en_US
dc.subject Өртгийн систем, Цементийн үйлдвэрлэл, АВС өртөг en_US
dc.subject өртгийн удирдлага, систем, en_US
dc.title Цементийн үйлдвэрлэлийн өртгийн удирдлагын системийг боловсронгуй болгох нь en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер
ife.Диплом.Зөвлөх Гарамдорж, Гантулга


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах