Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаар системийн эрсдлийг үнэлэх арга зүйг боловсронгуй
болгох арга замыг судалсан. Дээрх зорилгын хүрээнд судлаач CAPM, Fama-French 2F
болон 3F загварууд дээр суурилан эконометрик үнэлгээг хийсэн. Эконометрик
шинжилгээнд Монгол улсын хөрөнгийн бирж дээрх бүртгэлтэй 20 компанийг сонгон авч,
компани тус бүрийн хувьд тохиромжтой үнэлгээний загварыг боловсруулсан.