dc.description.abstract |
Дипломын төслийн зорилго зорилтууд
Дэлхий нийтээр глобалчлагдаж байгаа 21-р зуунд техник технологийн хөгжил цаг минут секунд хормоор хувьсан өөрчлөгдөж байна. Түүнийг дагаад хэрэглэгчдийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ шаардлагыг хангаж ажиллахын тулд компаниуд бусдаас ялгарах зайлшгүй шаардлагатай тулгарч байна. Мөн олон орны мэргэжлийн мэдээлэл технологийн шийдэл үзүүлэгч компаниуд Монголы зах зээлд нэвтрэх, салбараа нээх, оутсоурсинг хийх байдлаар орж ирэх болсон.
Компаний хувьд одоогийн хэрэглэгчдийг тогтоон барьж найдвартай насан туршийн түнш нь байж шинэ хэрэглэгчдийг татахад бусдаас ялгарах ялгарал буюу өөрийн гэсэн брэнд хамгийн чухал юм. Монголын компаниудад ребрэндингийн тухай ойлголт, түүнийг хэрэгжүүлэх практик туршлага бага байдаг бөгөөд энэ чиглэлийн судалгааны ажлууд ч хомс байна.
Зорилго
Юнити дата техноложи компаний ребрэндингийн төлөвлөгөөг боловсруулах нь энэхүү судалгааны ажлын гол зорилго юм.
Зорилт
- Брэнд болон ребрэндинг, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн талаар онолын судалгаа хийх, томоохон компаниудын ребрэндинг хийж байсан туршлагыг судлах,
- Юнити дата техноложи компаний өнөөгийн байдлыг судалж анализ хийх,
- Асуулгын судалгааны дизайн боловсруулж санал асуулга авах
- Санал асуулгын үр дүнг нэгтгэн боловсруулах
- Юнити дата техноложи компаний ребрэндинг төлөвлөгөөг боловсруулах
- Нэгдсэн дүгнэлт |
en_US |