СЭЗИС - Бүтээлийн сан

Нээлттэй банкны шийдлийг хэрэгжүүлэх зарим асуудлууд

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Н, Саранчимэг
dc.contributor.author Батнасан, Цогтсайхан
dc.date.accessioned 2019-04-25T09:53:36Z
dc.date.available 2019-04-25T09:53:36Z
dc.date.issued 2019-04-25
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1268
dc.description.abstract Европын тэргүүлэх банк BNP Paribas банкны гаргасан “World payment report 2018” судалгаагаар 2015-2016 онд дэлхийн бэлэн бус төлбөрийн тоо 10.1%-иар өсч, 433.1 тэрбум хүрсэн нь сүүлийн 10 жилийн хувьд хамгийн их өсөлт байжээ. Бүс нутгийн хувьд энэ өсөлтөд хамгийн их нөлөөлсөн нь Азийн хөгжиж буй орнууд бөгөөд 43.4%-ийн өсөлттэй байсан байна. Тэр дундаа Хятад улсын хувьд ирэх 5 жилд бэлэн бус төлбөр тооцооны хэрэглээгээр тэргүүлнэ гэж таамаглаж байна. Манай орны хувьд Монгол банкнаас төлбөрийн системийн талаар баримтлах бодлогод бэлэн бус төлбөрийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх, шинэ үйлчилгээг нэвтрүүлэх нийтийн хэрэглээ болгоход дэмжлэг үзүүлнэ гэж заасан байгааг хугацаатай уралдан алхам алхмаар хөгжин буй мэдээллийн системийн шинэ эрин үед дэлхийн дийлэнх иргэд онлайн төлбөр тооцооны хэрэгслийг хэрэглэж байна. Улс орнуудын хувьд цаасан мөнгө авч явах нь ховордож ихэнх нь мөнгөө цахим хэлбэрт шилжүүлэн онлайнаар төлбөр тооцоогоо хийдэг болжээ. Энэ амьдралын хэвшил нь тэдний хувьд аюулгүй, баталгаатай бөгөөд өдөр тутмын үйл ажиллагааг нь илүү хялбарчилж байна. Энэ мэтчилэн хувьсан өөрчлөгдөж буй мэдээллийн системийн шинэ эрин үед онлайн төлбөр тооцоо тэр дундаа ухаалаг гар утсан дээр суурилсан төлбөрийн цогц шийдэл бидэнд яах араггүй хэрэгтэй байгаа билээ. Төлбөрийн системийн оролцогч аливаа нэг тал өөрийн үүргээ биелүүлэх боломжгүй болсноор системийн бусад оролцогч талуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг алдагдуулах эрсдэл (системийн оролцогч нэг талын дампуурал гинжин нөлөөлөл үүсгэснээр бусад оролцогчдын төлбөр тооцоог саатуулах, цаашилбал бүхэл бүтэн системийн хэвийн үйл ажиллагаа болон санхүүгийн зах зээлийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болно. (Төлбөрийн системийн эрсдэлүүд, 2016) Иймд гол судалгааны ажил маань Монголд ашиглагдаж буй төлбөр тооцооны системүүд дээр үндэслэн төлбөрийн тооцооны системийн оновчтой шийдлийг зохиомжлоход энэхүү судалгааны ажлын гол зорилго болон зорилт үр дүн нь оршиж байгаа юм. en_US
dc.subject Нээлттэй банк en_US
dc.subject банк, төлбөр тооцоо, ухаалаг гар утас, систем en_US
dc.title Нээлттэй банкны шийдлийг хэрэгжүүлэх зарим асуудлууд en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, мэдээллийн системийн
ife.Мэргэжил.Индекс D341300
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах