Хураангуй:
Банкуудын гадаад валютын зээлийн эрсдэлийг гадаад валютын зээлийн чанаргүй зээлээр
төлөөлүүлэн түүнд макро хувьсагчдаас ирэх стресс хэрхэн нөлөөлөхийг энгийн
регрессийн загвараар дамжуулан тодорхойлж, гадаад валютын чанаргүй зээлийн өсөлт
нь балансын цэвэр зээл болон өөрийн хөрөнгийг бууруулна гэж үзээд макро орчноос
стресс өгөхөд гадаад валютын чанаргүй зээлээр дамжуулан өөрийн хөрөнгийн зохистой
харьцааны шалгуур үзүүлэлтээс буурч байгаа эсэхээр нь банкуудын гадаад валютын
зээлийн эрсдэл даах чадварыг тодорхойллоо.