Хураангуй:
Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад байгууллагын хувьд КНХ-ыг
хэрэгжүүлж, түүнийгээ контент болгон үзэгч олон нийтэд хүргэж байна. ХМБ-ууд
КНХ-ыг хэрэгжүүлэх нь нийгмийн хөгжилд маш чухал хувь нэмэр оруулж, иргэд олон
нийтийг соён гэгээрүүлэх, эерэг нөлөөллийг бий болгодог. Иймд манай улсын ХМХ-
ийн нийгмийн хариуцлага ямар байгааг судлах шаардлагатай байна.
Судалгааны ажлаа Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй өргөн нэвтрүүлгийн
телевизүүдийн нэвтрүүлгийн агуулгыг олон улсын чиг хандлагатай харьцуулан судалж
тайлбарлах замаар нийгмийн хариуцлагын өнөөгийн байдлыг үнэлэхийг зорилгыг
дэвшүүлэн судаллаа. Судалгааны арга зүйн хувьд контент анализийн аргыг ашиглан
чанарын судалгааг хийж телевизүүдийн нийтлэлийн бодлого, нэвтрүүлгийн агуулгад
анализ хийж, ганцаарчилсан ярилцлагаар КНХ-ын талаарх ойлголттой эсэх, бичиг
баримтын судалгаагаар телевизүүд КНХ-ыг хэрэгжүүлэх бодлоготой эсэхийг, олон
улсын зарим телевизүүдтэй харьцуулан ямар түвшинд байгааг тодойрхойллоо.