Хураангуй:
Аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэх зорилгоор Монголын зарим жуулчны баазуудыг судалж жуулчдад зориулсан нэмэлт бүтээгдэхүүнийг санал болгоно. Аялал жуулчлалын салбар дахь хариуцлагатай байдлыг хангах чухал асуудал бол аялал жуулчлалын тогтвортой байдал юм. Тогтвортой байдлыг нөхцөлдүүлэгч үндсэн чиглэл нь нийгэм, соёл, эдийн засаг, байгаль орчны асуудлуудыг хамрах бөгөөд тогтвортой аялал жуулчлалын зорилгыг хангахад оролцогч талуудын хамтын ажиллагаа, харилцан дэмжлэг чухал нөлөө үзүүлдэг. Тогтвортой аялал жуулчлалын хөгжлийг аялал жуулчлалын маркетингийн үйл ажиллагаагаар дэмжих, өөрөөр хэлбэл жуулчны баазын нэмэлт бүтээгдэхүүнд өчүүхэн ч гэсэн нэмэр болох шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг жуулчны баазад санал болгох ач холбогдлыг энэхүү судалгааны ажлын хүрээнд судлав.