СЭЗИС - Бүтээлийн сан

Үйлчилгээний байгууллагуудын хувьд санхүүгийн кибер эрсдэлийн нөлөөллийг үнэлэх нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor З, Оюунцацрал
dc.contributor.author Баянмөнх, Номин
dc.date.accessioned 2019-03-22T03:57:43Z
dc.date.available 2019-03-22T03:57:43Z
dc.date.issued 2019-03-22
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1247
dc.description.abstract Энэхүү судалгааны ажлын хүрээнд үйлчилгээний салбарт үйл ажиллагаагаа явуулж буй олон улсын франчайзингийн эрхтэй зургаан аж ахуйн нэгж байгууллагыг сонгон авч санхүүгийн кибер эрсдэлийн нөлөөллийг үнэллээ. Судалгааны гол асуудал нь сүүлийн жилүүдэд кибер гэмт хэргийн хохирлын хэмжээ болон давтамжийн тоо нэмэгдэж байгаа ба олон улс дахь эдийн засгийн гэмт хэрэг, залилангын 31%-г кибер гэмт хэрэг эзэлж байна. Иймд гадаад бэлтгэн нийлүүлэгч ихтэй, байнга гадагшаа харилцаа холбоотой байдаг олон улсын франчайзингийн эрхтэй байгууллагуудыг сонгон авч судалгааны ажлаа хийлээ. Онолын тойм судалгаанд эрсдэлийн тухай тодорхойлолт, эрсдэлийн удирдлагын үндсэн процессыг ISO31000 болон COSO стандартуудаас судлан, кибер эрсдэлийн талаар үндсэн ойлголтыг судаллаа. Өнөөгийн нөхцөл байдлын судалгаанд үйлчилгээний салбарын тойм судалгаа, Монгол улс болон олон улс дахь кибер гэмт хэргийн талаарх өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн чиг хандлага болон бодит кейс жишээг судаллаа. Судалгааны арга зүйн хүрээнд олон улсын франчайзингийн эрхтэй “Таван Богд Фүүдс” ХХК, “Макс центр” ХХК, “Таван Богд Фүүдс Пицца” ХХК, “Сиркл Кэй Монголиа” ХХК, “Сэнтрал экспресс Си Ви Эс” ХХК, “Таван Богд Хот Пот” ХХК-г сонгон авч санхүү болон бэлтгэн нийлүүлэлтийн албаны ажилчдаас асуулгын аргаар кибер гэмт хэргийн талаар өнөөгийн нөхцөл байдлын судалгаа хийн, тус компанийн экспертүүдээс ярилцлагын аргаар санхүүгийн эрсдэлийн үнэлгээг хийлээ. Санхүүгийн кибер эрсдэлийн өнөөгийн нөхцөл байдлын судалгааны үр дүнд дээрх байгууллагуудад эрсдэлийн алба, нэгж байдаггүй бөгөөд ажилчид нь хоорондоо мэдээллээ солилцдоггүй, ажилчиддаа мэдээллийн аюулгүй байдлын талаар төдийлөн мэддэггүй, энэ талаар заавар чиглүүлэг өгдөггүй, хуурамч и мэйл ирсэн гэдгийг мэдсэн ч бусдадаа мэдээлэл дамжуулдаггүй, сул нууц үг ашигладаг нь нотлогдсон. Экспертүүдээр үнэлүүлсэн санхүүгийн эрсдэлийн үнэлгээнд валютын ханшийн эрсдэл, кибер эрсдэл, зээлийн эрсдэл нь хамгийн өндөр төвшинд байгаа гэж тодорхойлсон. Тус ТОП 3 эрсдэлүүдийг үүсгэж буй учир шалтгаануудыг нь тодорхойлон, бууруулах боломжит арга замуудыг дэвшүүлсэн бөгөөд валютын ханшийн эрсдэлээс зайлсхийх, кибер эрсдэл болон зээлийн эрсдэлийг бууруулах арга замыг сонгох нь илүү тохиромжтой байна. Мөн кибер гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга замуудыг тодорхойлон санал, зөвлөмж боловсрууллаа. en_US
dc.subject Санхүүгийн эрсдэл, Кибер эрсдэл, Олон улсын франчайзингийн эрхтэй байгууллага en_US
dc.title Үйлчилгээний байгууллагуудын хувьд санхүүгийн кибер эрсдэлийн нөлөөллийг үнэлэх нь en_US
ife.Мэргэжил.Нэр Нягтлан бодох бүртгэл
ife.Мэргэжил.Индекс E341400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах