dc.description.abstract |
Өнөөгийн технологийн эринд хамгийн хурдацтай өөрчлөгдөж буй салбар бол яах
аргагүй банк, санхүү юм. Банкны үйл ажиллагааны хүрээ өргөжин, шинэ техник
технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрэхийн хирээр банкны өдөр тутмын
бүртгэлийн үйл ажиллагаанд шинэ төрлийн эрсдлүүд бий болж байдаг. Эдгээр
эрсдлүүдийг арилжааны банк зайнаас хянахдаа уламжлалт аргаар буюу гар
ажиллагаатай механик хэлбэрээр хянаж гүйцэтгэх нь ажлын давхардал, хөдөлмөр болон
хүн цагийг нэмэгдүүлэх, зарим зөрчлийг орхигдуулах асуудлууд тулгардаг тул энэхүү
судалгааны ажлаараа арилжааны банкны зайны хяналтын үйл ажиллагааны өнөөгийн
нөхцөл байдлыг үнэлж, тулгамдаж буй асуудлыг тодорхойлон, механик үйлдлүүдийг
автоматжуулах боломж бий эсэхийг судлахаар зорьлоо. |
en_US |