СЭЗИС - Бүтээлийн сан

Жижиг дунд байгууллагын бизнесийн үнэлгээний арга зүйг боловсронгуй болгох арга зам

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Жамсрандорж, Дэлгэрсайхан
dc.contributor.author Болд, Түвшингэрэл
dc.date.accessioned 2019-03-14T12:53:32Z
dc.date.available 2019-03-14T12:53:32Z
dc.date.issued 2019-01
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1235
dc.description.abstract Аливаа улс орны эдийн засаг, хөгжлийн хамгийн чухал зүйл бол дотоодын үйлдвэрлэл үйлчилгээний түвшин байдаг билээ. Тиймдээ ч жижиг дунд үйлдвэрүүдийг бодлогоор дэмжих нь улс орнуудын тэргүүн зорилтын нэг байсаар байна. Манай улсын хувьд ЖДҮ-ийн хөгжил бусад улс орнуудтай харьцуулахад харьцангуй сул байгаа нь Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны тайлангуудаас харагддаг. Энэхүү дипломын ажлын хүрээнд ЖДҮ-ийн өнөөгийн байдлыг судалж, Монгол улсын ЖДҮ-ийг дэмжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн үр дүн, санхүүжилтийн эх үүсвэрүүдийн хүрэлцээ, шаардлагын талаар нарийвчлан үзэв. ЖДҮ-ийн санхүүжүүлэгч болон санхүүжигч хоёрын эрэлтийн хэрэгцээний завсар үүсгэж буй гол бэрхшээл нь барьцаа хөрөнгийн хүрэлцээгүй, хангалтгүй байдал болон компанийн санхүүгийн чадавхигүй байдал, удирдлагын санхүүгийн сахилга бат болох нь тодорхойлогдсон юм. Иймд санхүүгийн чадавхитай боловч барьцаа хөрөнгө, баталгааны шаардлага хангахгүйгээс хүсч буй хэмжээндээ эх үүсвэр татаж чадахгүй байгаа тэр бүлгийн байгууллагуудыг санхүүжүүлэх ямар боломж байна вэ, тэдгээрийн бизнесийг хэрхэн үнэлэх вэ? гэдэг асуултанд хариулт олохыг эрэлхийлсэн юм. Иймд арилжааны банкуудын эрсдлийн шинжээчдээс барьцаа хөрөнгө шаардахгүй, бизнесийг үнэлэн зээлийн санхүүжилт олгох боломжийн талаар асуулга авав. Мөн бизнесийн үнэлгээний онол, аргазүйн стандартууд эрдэм шинжилгээний нийтлэл, илтгэлүүд уншиж, бизнесийн үнэлгээ хийх зориулалт, үнэлж буй бизнесийн онцлогоос хамааран тусгай аргачлалуудыг хэрэглэдэгтэй танилцсан бөгөөд Монгол улсад хийгдэж буй бизнесийн үнэлгээ, шинжилгээний өнөөгийн байдал, практикын талаар салбар дахь экспертүүдээс ярилцлагын аргаар асуулга авч нэгтгэв. Энэхүү судалгааны ажил нь өсөлтийн шатанд буй ЖДҮ-ийн хувьд ҮОУС-ыг чиглүүлэг болгон санхүүжилтын зорилгоор бизнесийг үнэлж, шинжлэх дээр төвлөрнө. Жишээ ЖДҮ байгууллага кейс дээр бизнесийн үнэлгээг онолын загвараар хийж, санхүүжилт авах боломжийг тодорхойлох болно. en_US
dc.subject жижиг дунд үйлдвэрлэл, бизнесийн үнэлгээ, бизнесийн шинжилгээ en_US
dc.subject жижиг дунд байгууллага en_US
dc.title Жижиг дунд байгууллагын бизнесийн үнэлгээний арга зүйг боловсронгуй болгох арга зам en_US
ife.Мэргэжил.Нэр Нягтлан бодох бүртгэл
ife.Мэргэжил.Индекс E341400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах