СЭЗИС - Бүтээлийн сан

Шинжилгээний үр дүнг ашиглан бизнесийн үнэлгээг сайжруулах арга зам

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Жамсрандорж, Дэлгэрсайхан
dc.contributor.author Цогтбаатар, Болороо
dc.date.accessioned 2019-03-14T10:05:47Z
dc.date.available 2019-03-14T10:05:47Z
dc.date.issued 2019-03-14
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1233
dc.description.abstract Манай улсын хувьд бизнесийн үнэлгээнд ОУҮС болон хөрөнгийн үнэлгээний тухай хуулинд заасны дагуу зах зээлийн харьцуулалтын, хөрөнгөнд суурилсан, орлогын хандлагуудыг хосуулан хэрэглэхийг заасан ба хэрэв эдгээр хандлага аргуудыг аль нэгийг үнэлгээнд ашиглаагүй бол үндэслэлээ тайлбарлахыг шаарддаг. Уг 3 хандлагын хүрээнд хэд хэдэн арга аргачлал ашиглаж болох бөгөөд үнэлгээний дүнг тогтоохдоо ашигласан аргачлал бүрийн хувьд үнэлгээний зорилго, зориулалт, онцлогоос хамааруулан ач холбогдлын зэрэг өгч, жинлэн үнэлдэг. Компанийн тайлагнал болон шинжилгээнүүд нь хоорондоо нягт уялдаа холбоотой байдаг ба компани бүрийн үйл ажиллагааны цар хүрээнээс хамааран өөр хоорондоо ялгаатай олон төрлийн тайлангууд гардаг. Аливаа шинжилгээний хамгийн эхний алхам нь тухайн компаний дотоод тайлан мэдээлэл болох санхүүгийн тайлангаас гадна компаний салбар болоод орчны шинжилгээг хийх байдаг. Санхүүгийн тайлан нь компаний үйл ажиллагааг үнэлэх хамгийн өргөн хүрээтэй тоон мэдээллийг агуулж байдаг бөгөөд санхүүгийн тайланг ашиглан хийсэн бизнесийн үнэлгээгээр төрөл бүрийн асуултын хариу болон тохирсон арга хэмжээг авч болно. Уг судалгааны ажлын зорилго нь бизнесийн үнэлгээний өнөөгийн байдал, орчин нөхцөлийг судлаж, бизнесийн шинжилгээний үр дүнд үндэслэн талууд харилцан хүлээн зөвшөөрөхүйц бизнесийн үнэлгээг гарган санал зөвлөмж боловсруулах. Үнэлгээ гэдэг нь бизнесийн хандлагын шинжилгээний нэг хэсэг юм. Хандлагын шинжилгээн дээр үндэслэн таамаглалыг олон жилээр хийдэг тул санхүүгийн тайлангийн бүхий л үзүүлэлтүүдийг төсөвлөх шаардлагагүй ба зөвхөн чухал гэсэн мэдээллүүдийг авч үздэг. Хамгийн гол нь суурь таамаглалуудаа зөв тодорхойлох ёстой. НББ-ийн болон харьцааны шинжилгээгээр бизнесийн өнгөрсөн хугацааны үр дүнг нарийн тодорхойлох боломжтой. Бизнесийн шинжилгээний үр дүнд компаний үнэ цэнийг тодорхойлоход дараах 6 суурь гүйцэтгэлийн үзүүлэлтүүдийг ашигладаг. Үүнд: 1) өмнөх онуудын борлуулалтын өсөлтийн хувь, 2) татварын дараах цэвэр ашиг, борлуулалтын харьцаа, 3) хүүгийн зардал цэвэр өрийн харьцаа, 4) цэвэр ажлын капитал борлуулалтын харьцаа, 5) урт хугацаат цэвэр хөрөнгө борлуулалтын харьцаа, 6) цэвэр өр цэвэр өмчийн харьцаа гэсэн зүйлс бидний өмнө ил болдог. Эдгээр харьцаанууд дээр үндэслэн орлого үр дүн, баланс, мөнгөн гүйлгээний тайлангууд болон хөрөнгийн өгөөжийг таамаглах боломжтой. en_US
dc.subject Бизнесийн шинжилгээ en_US
dc.subject Бизнесийн үнэлгээ en_US
dc.title Шинжилгээний үр дүнг ашиглан бизнесийн үнэлгээг сайжруулах арга зам en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах