dc.description.abstract |
Манай улс 2 шатлалт банкны системд шилжсэнээс хойш эдийн засаг улам бүр тэлж, компаниудын үйл ажиллагаа өргөжин тэлэхийн хэрээр дан төгрөг биш гадаад валютаар хийгдэх гүйлгээ, санхүүжилтийн хэрэгцээ эрчимтэй нэмэгдэж ирсэн билээ. Гадаад валютын санхүүжилт дээр гадаадын банкны эх үүсвэр чухал үүрэг гүйцэтгэж буй. Харин гадаадын банк санхүүгийн байгууллагууд манай улсад Төлөөлөгчийн газраа байгуулах, дотоодын банкинд хөрөнгө оруулах замаар нэвтрэн эхэлсэн хэдий ч, зах зээлд шууд оролцох хэлбэрээр буюу охин компани байгуулах эсвэл салбар байгуулах гэдэг хувилбараар зах зээлд орж эхлээгүй байгаа бөгөөд энэ чиглэлийн судалгаа шинжилгээ дутагдсаар байна.
Олон улсын туршлагаас харахад хууль эрх зүйн орчин хамгийн чухал бөгөөд хууль зүйн дүн шинжилгээ дээр онцгой анхаарч ажиллалаа. Бусад судлаачид үндэсний аюулгүй байдал, банкны секторт үзүүлэх нөлөө зэргийг өмнө судалсан байсан тул судлаач миний бие эдийн засаг болоод бизнесийн салбарт үзүүлэх нөлөөг голлон судлав.
Гадаадын банк Монгол улсад салбараа нээхэд үүсч болох боломж бөгөөд эрсдэлийн талаарх асуулга судалгааг хийхдээ Монголд байгаа гадаад экспертүүдээс авсан бөгөөд үр дүнг өмнө хийгдсэн байсан Монгол экспертүүдийн хариулттай харьцуулж үзсэн болно.
Мөн эмпирик шинжилгээгээр банкуудын гадаад пассив болон гадаадын банкнаас авсан зээл эдийн засагт хэрхэн нөлөө үзүүлж байгааг судаллаа. |
en_US |