СЭЗИС - Бүтээлийн сан

Чанаргүй зээлийн удирдлагыг сайжруулах нь /Бизнесийн зээлийн жишээн дээр/

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Бөх-Очир, Номун
dc.contributor.author Төмөрсүх, Батзориг
dc.date.accessioned 2019-03-12T10:56:10Z
dc.date.available 2019-03-12T10:56:10Z
dc.date.issued 2019-03-12
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1228
dc.description.abstract Арилжааны банкууд нь бизнесийн мөчлөг, санхүүгийн системийн хүндрэл болон хямралаас мэдрэг байдгаас шалтгаалан үйл ажиллагаанд нь хүндрэл учирсан тохиолдлууд цөөнгүй байдаг. Энэ нь банкны салбарын тогтвортой үйл ажиллагаа явуулах эсэх нь зээлийн эрсдэл болон чанаргүй зээлийн удирдлагаас шууд хамааралтай болохыг харуулж байна. Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан банкнууд цөөн салбарт нийт зээлийн багцын дийлэнх хэсгийг байршуулснаар зээлийн төвлөрөл хэт нэмэгдэж салбарын хямралаас шалтгаалсан их хэмжээний алдагдалд орох эрсдэл өндөртэй байгаа тул арилжааны банкны чанаргүй зээлийн удирдлагыг сайжруулах аргачлалуудыг харьцуулан судалснаар арилжааны банкууд өөрсдийн хэрэглэдэг аргачлалыг сайжруулах боломжийг бүрдүүлэх юм. Манай улсад 2018 оны 2 дугаар улирлын эцсийн байдлаар 14 арилжааны банк, 539 банк бус санхүүгийн байгууллага, 289 хадгаламж зээлийн хоршоо, 17 даатгалын компани, 303 хувьцаат компани үйл ажиллагаа явуулж байгаа ба банкны салбарын нийт зээлийн багц 2018 оны 2-р улирлын байдлаар 15.3 их наяд төгрөгт хүрч өмнөх жилийн мөн үеэс 2.4 их наяд төгрөг буюу 19.4 хувиар өссөн байна. Эдийн засаг 2018 оны эхний хагасын байдлаар өсөлттэй хэвээр байгаа нь багцын өсөлтөд эерэг нөлөө үзүүлж байна. Эдийн засаг сэргэж эхэлснээс хойш зээлийн багц тасралтгүй өсөж байна. Тайлант хугацаанд нийт 1.3 их наяд төгрөгийн зээл чанаргүй байгаа буюу нийт зээлийн багцын 8.6 хувийг чанаргүй зээл эзэлж байна. Харин хугацаа хэтэрсэн зээл өмнөх улиралтай харьцуулахад 115 тэрбум төгрөгөөр буурч, 825.3 тэрбум төгрөг болсон нь нийт зээлийн багцын 6.6 хувийг эзэлж байна. Чанаргүй зээл болон хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 2017 оноос эхлэн харьцангуй тогтворжиж байна. Нөгөө талаас чанаргүй зээлийн хувь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын хувьд 14.3 хувь, байгууллагын зээлийн хувьд 13.8 хувь буюу харьцангуй өндөр байгаа юм. Системийн хэмжээнд чанаргүй зээлийн багцын хэмжээ 8.6 хувь байгаа нь энэхүү судалгааны үр дүнд бий болох чанаргүй зээлийн удирдлагыг сайжруулах арга зам зайлшгүй хэрэгцээтэй байгааг баталгаажуулж байна. Судалгааны ажлын хүрээнд арилжааны банкуудын бизнесийн зээлийн багцын өнөөгийн байдлыг тодорхойлж, банкны бизнес зээлийн үйл ажиллагааны мэдээлэлд тулгуурлан чанаргүй зээлийн удирдлагыг сайжруулах аргачлалуудыг харьцуулан тооцоолж давуу болон сул талуудад дүн шинжилгээ хийж, банкуудын зээлийн чанарын удирдлагыг тооцох оновчтой арга замуудыг тодорхойлох явдал юм. Онол загварын хувьд “Altman Z-score”-ийн загварыг үндэслэн олон улсад хэрэглэгдэж буй зээлийн эрсдэл тооцох Credit Portfolio View (CPV), Регресийн логик шинжилгээний загвар (Logistic regression analysis – LRA)-ын загвараар анализ, харьцуулалт, тоон шинжилгээний аргуудыг ашиглан эмпирик судалгаа болон тоон шинжилгээг хийсэн. en_US
dc.subject Чанаргүй зээлийн удирдлага en_US
dc.subject Altman Z-score en_US
dc.subject Z-score en_US
dc.subject Зээлийн багцын эрсдэл en_US
dc.subject Бизнесийн зээлийн эрсдэл en_US
dc.title Чанаргүй зээлийн удирдлагыг сайжруулах нь /Бизнесийн зээлийн жишээн дээр/ en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах