СЭЗИС - Бүтээлийн сан

Хөрөнгө оруулалтын менежментийн компанийн бондын хөрөнгө оруулалтын удирдлагыг хэрэгжүүлэх боломж, арга зам

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Жаргалсайхан, Дэлгэрсайхан
dc.contributor.author Хүрэлбаатар, Болорчимэг
dc.date.accessioned 2019-03-12T09:53:02Z
dc.date.available 2019-03-12T09:53:02Z
dc.date.issued 2019-03-12
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1225
dc.description.abstract Хөрөнгийн зах зээлийн талаар төдийлөн ойлгож, энэ талаар мэдлэг мэдээлэл хомс байгаа өнөөгийн үед хөрөнгө оруулалтийн менежментийн компани(цаашид ХОМК гэх) буюу бусдаас(хувь хүн, аж ахуй нэгж) татан төвлөрүүлсэн хөрөнгийг тусгай сан үүсгэн хөрөнгө оруулалтийн мэргэжилийн баг үнэт цаас(хувьцаа, бонд, валют, дериватив, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, засгийн газрын үнэт цаас)-нд хөрөнгө оруулах замаар хувь хүн, компанийн хөрөнгө, капиталийг өсгөх институци хэрэгтэй байгаа билээ. Манай улсад 2018 оны 2-р улирлын байдлаар энэ төрлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авсан нийт 17 компани (Монгол улсын санхүүгийн тогтвортой байдлын тайлан, 2018 он 2-р улирал) байгаа боловч үйл ажиллагааны хувьд нэг ч компани зохих түвшинд ажиллахгүй байгаа билээ. Монгол улсад хөрөнгө оруулалтын тухай, хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль (ХОМК-ийн үйл ажиллагааны талаархи зүйл заалт орсон) хуулиуд батлагдан мөрдөгдөж эхлээд даруй 5 орчим жил болж байна. Гэвч тус хугацаанд иргэд, аж ахуй нэгж байгууллагын хөрөнгийг тусгай сан үүсгэн оновчтой хөрөнгө оруулалтад хуваарилж ашиг хүртэх нөхцөл бололцоог ХОМК-оос илүү банкны салбар гүйцэтгэсэн хэвээр байгаа нь ХОМК-уудын үйл ажиллагааны талаар нийтэд танигдаагүй мөн арилжаа хийхэд зах зээл жижиг, хөрөнгө оруулалтийн чиглэлээр мэргэшсэн хүмүүс цөөхөн байгаатай холбоотой. ХОМК-уудын зүгээс үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулах, хөрөнгө оруулагчдын хөрөнгийг илүү найдвартай үнэт цаасанд байршуулан итгэл үнэмшилийг нэмэгдүүлэх хамгийн тохиромжтой үнэт цаас нь бонд юм. Бонд нь бусад төрлийн үнэт цааснууд дундаас хамгийн эрсдэл багатай, хөрөнгө оруулагчидад тогтмол орлогийг санал болгодогоороо давуу талтай гэж үздэг. Монгол улсад ХОМК-ийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авсан нийт 17 компани байгаа боловч тэдгээрийн аль нь ч үйл ажиллагааны зохих түвшинд ажиллахгүй байна. Тиймээс хөрөнгө оруулалтын удирдлага тэр дундаа бондын хөрөнгө оруулалтын удирдлагыг хэрэгжүүлж, түүнд хөрөнгө оруулах боломж, арга замын талаар нэгдсэн ойлголт бага байгаа гэсэн таамаглалд хүрж байна гэсэн таамаглал дэвшүүлэн Монгол улсын санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал болон хөрөнгийн зах зээлийн гадаад, дотоод орчны нөхцөл байдлыг судалж ХОМК-ийн бондын хөрөнгө оруулалтын удирдлага түүнийг хэрэгжүүлэх боломж, тохиромжтой хувилбарыг тодорхойлон, санал зөвлөмж боловсруулахад тус ажлын зорилгын дор Нийслэлийн 9 дүүргийн 200 хүнээс санамсаргүй анкетын аргаар судалгаа авсан болон Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй 17 ХОМК-с мөн анкетийн аргаар судалгаа аван тэдгээрийн үйл ажиллагаа иргэдийн оролцоо, бондын хөрөнгө оруулалтын талаар нэгдсэн дүгнэлт өгсөн билээ. en_US
dc.subject Хөрөнгө оруулалтын менежментийн компани, Бонд, Бондын хөрөнгө оруулалт, Багцын удирдлага en_US
dc.title Хөрөнгө оруулалтын менежментийн компанийн бондын хөрөнгө оруулалтын удирдлагыг хэрэгжүүлэх боломж, арга зам en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах