СЭЗИС - Бүтээлийн сан

БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНУУДЫН ШҮҮН ТУНГААХ УР ЧАДВАР, ТҮҮНИЙГ ХӨГЖҮҮЛЭХ АРГА ЗАМ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Б, МӨНХБАЯР
dc.contributor.author Чадраабал, Ган-Инж
dc.date.accessioned 2019-03-07T06:08:09Z
dc.date.available 2019-03-07T06:08:09Z
dc.date.issued 2018-06-10
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1222
dc.description.abstract Шүүн тунгаах ур чадвар гэдэг нь ажиглалт, дадлага, туршлага болон харилцаанаас олж авсан мэдлэг мэдээллээ системтэйгээр тодорхойлж, шинжлэн бүлэглэж, үнэлэлт дүгнэлт өгсөний эцэст тухайн мэдээллийг ашиглах оюуны ур чадварыг хэлнэ. Шүүн тунгаах ур чадвар нь мэдлэг мэдээллийг боловсруулж гаргах ур чадвар болон тэдгээр ур чадвараа ашиглан өөрийн үйлдэл, зан төлвийг удирдах дадал зуршилаас бүтдэг (Elder, The Miniature Guide to Critical Thinking Concepts and Tool, 2008) бөгөөд тэр тусмаа үйл ажиллагаа нь тогтворжсон байгууллагын хувьд өрсөлдөөний давуу байдлаа хадгалж үлдэхийн тулд шүүн тунгаах ур чадвар өндөртэй боловсон хүчинг бүрдүүлэн ажиллахыг өнөөгийн бизнесийн орчин шаардаж байна. World Economic Forum буюу дэлхийн эдийн засгийн форумын шинжээчид 2020 онд хамгийн эрэлттэй байх 10 ур чадварын жагсаалтыг гаргасан бөгөөд тэдний таамаглаж буйгаар хамгийн чухал ур чадвар нь ээдрээтэй асуудлын шийдлийг олох ур чадвар байх бөгөөд хоёрдугаарт шүүн тунгаах ур чадвар орсон бол жагсаалтын гуравдугаарт бүтээлч ур чадвар бичигдсэн байна. (Gray, 2018) Харин зөв зүйтэй шийдвэр гаргалт хийхийн тулд мэдээллийг чухлаас чухал бусруу шүүн ангилах, зөв асуултыг асуух мөн найдвартай эх сурвалжийг буруу ташаа мэдээллээс салгаж таньж мэдэх гэх мэт бүхий л шүүн тунгаах ур чадварыг эзэмших шаардлагатай болоод байгаа юм. (Judy Chartrand, 2006) Энэхүү судалгааны ажил нь Монголын тэргүүлэх 5 салбарын 15 байгууллагуудыг хөдөлмөрийн зах зээлийн төлөөллөөр авч үзэн шүүн тунгаах ур чадварын түвшинг үнэлэх, санал зөвлөмж боловсруулах зорилготой. Байгууллагуудын дунд болон ахлах шатны менежерүүдээс ерөнхий ур чадвар, тэр дундаа шүүн тунгаах ур чадварын тухай анкет болон ярилцлагын асуулгын тусламжтайгаар уул уурхай, банк санхүү , үйлдвэрлэл, харилцаа холбоо, газрын тос гэсэн 5 салбараас тус тус 3 байгууллага нийт 15 байгууллагын ерөнхий ур чадвар болон шүүн тунгаах ур чадварын түвшинг үнэлсэн. Асуулгад тухайн байгууллагын ерөнхий ур чадварын түвшин, ур чадварын үнэлгээний систем, давтамж болон шүүн тунгаах ур чадварын талаархи ойлголт, түвшин мөн сургалт хөгжилийг тодорхойлохыг зорьсон болно. Судалгааны ажлын хүрээнд тоон шинжилгээний аргыг ашиглан үр дүнг тооцсон бөгөөд 5 салбарын 15 байгууллагын нийт 225 ажилтнаас судалгааг авч боловсруулсан. Судалгааны ажлын үр дүнд дээрх 15 байгууллагад шүүн тунгаах ур чадварын ойлголт маш шинэлэг бөгөөд зарим байгууллагад одоо дөнгөж нэвтэрч эхэлж байгаа бол зарим байгууллагад энэ ур чадварын тухай ойлголт, үнэлэх систем огт байхгүй байна гэсэн дүгнэлтэнд хүрлээ. Түүнчлэн байгууллагын шүүн тунгаах ур чадвар нь 5 салбарын хувьд бүх салбарт чухал хэрэгцээтэй ур чадвар бөгөөд шүүн тунгаах ур чадварын өнөөгийн түвшинг үнэлэхэд дундаж түвшинтэй гарсан нь цаашид хөгжүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Тухайн судалгаа нь анх удаа хийгдэж байгаа тул зарим хязгаарлалтууд гарсныг үгүйсгэхийн аргагүй бөгөөд туршилтын судалгаа гэдгээр үүнийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй болов уу. en_US
dc.subject бизнесийн байгууллага, шүүн тунгаах, урч чадвар, арга зам, хөгжүүлэх en_US
dc.title БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНУУДЫН ШҮҮН ТУНГААХ УР ЧАДВАР, ТҮҮНИЙГ ХӨГЖҮҮЛЭХ АРГА ЗАМ en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах