Хураангуй:
Энэхүү судалгааны ажлын хүрээнд Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй ХОМК-уудын үйл ажиллагааг сайжруулах, төрөлжүүлэхийн тулд бүтээгдэхүүн үйлчилгээг анхаарах мөн Монгол улсад болон дэлхий дахинд макро эдийн засгийн орчин, санхүүгийн зах зээл, үнэт цаасны зах зээл, хувьцааны арилжаа зэргийг судлах шаардлагатай болсон юм. Мөн хувьцаагаарх хөрөнгө оруулалтын талаар судалж, МХБ дээр арилжаалагдаж буй хувьцаагаар багц бүрдүүлсэн болно.