СЭЗИС - Бүтээлийн сан

БАЙГУУЛЛАГЫН ДОТООД МАРКЕТИНГ НЬ АЖИЛТНЫ СЭТГЭЛ ХАНАМЖ, ХАРИЛЦАГЧИЙН ХҮЛЭЭЛТТЭЙ УЯЛДАХ НЬ (Арилжааны банкуудын жишээн дээр)

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Банзрагч, Нандин-Эрдэнэ
dc.contributor.author Батсүх, Азжаргал
dc.date.accessioned 2019-03-04T07:39:21Z
dc.date.available 2019-03-04T07:39:21Z
dc.date.issued 2018-12-12
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1217
dc.description.abstract Хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөж буй бизнесийн орчинд томоохон байгууллагуудын амжилттай оршин тогтнох гол бодлого нь дотоод маркетингийн бодлого болж байна. Байгууллага томорч, өргөжихийн хирээр байгууллагын соёлыг хадгалан бэхжүүлэх, өрсөлдөөнт зах зээлд үйлчилгээний чанараар ялгарал үүсгэх нь үр ашгийг нэмэгдүүлэх үндэс юм. Дотоод маркетингийн үзэл баримтлал нь 1970 оноос эхлэн Маркетингийн шинжлэх ухаанд бий болсон. Өнөөдөр агуулга нь өргөжиж, дотоод маркетингийг амжилттай хэрэгжүүлснээр байгууллагын соёл, брэндийн төгөлдөршил, ажилтан болон харилцагчдийн сэтгэл ханамжид эерэг нөлөө үзүүлж, улмаар байгууллагын үр ашгийг нэмэгдүүлдэг болохыг өнөөг хүртэл олон улсад хийгдсэн судалгаанууд харуулсаар байна. Дотоод маркетингийг хэрэгжүүлэхдээ ажилтны хэрэгцээ, шаардлага хүлээлтийг хангахдаа маркетингийн арга хэрэгслүүдийг ашиглах юм. Сэтгэл ханамж өндөртэй ажилтан нь байгууллагын өмнөөс ХХ-д нийцсэн бөгөөд гадаад маркетингаар амласан байгууллагын амлалтыг үйлчилгээгээр биелүүлэх юм. Энэхүү судалгааны ажил нь Монголын санхүүгийн салбарын томоохон тоглогчид болох арилжааны банкуудын ажилтны сэтгэл ханамж, ХХ-тэй дотоод маркетингийг нь уялдуулан сайжруулах санал, зөвлөмж боловсруулах зорилготой юм. Ажилтны сэтгэл ханамжийг Маслоу-ийн хэрэгцээний онолд үндэслэн, ХХ-ийг Servqual model-д үндэслэн асуулгын аргаар судалгаа авч тодорхойлсон ба арилжааны банкуудын дотоод маркетингийг экспертүүдийн ярилцлагын үндсэн дээр харьцуулан судалсан. Судалгааны ажлын хүрээнд тоон шинжилгээний аргыг ашиглан үр дүнг тооцсон бөгөөд 14 арилжааны банкны 158 ажилтан, 284 харилцагчдаас судалгааг авч боловсруулсан. Судалгааны ажлын үр дүнд харилцагчдийн хүлээлт болон сэтгэл ханамжид үнэлгээний зөрүү (1.59) байгаа, АСХ 6.44 онооны үнэлгээтэй, дотоод маркетингийн хэрэгслүүдээс мэдээллийн урсгал, шинэ ажилтныг дадлагажуулах, ажилтнуудыг сургах, тэдний оролцоог дэмжих, шударга, нээлттэйгээр үнэлэх нь хангалтгүй байна. Мөн дотоод маркетингаа сайжруулах шаардлагатай байгаа нь ажилтнууд ХХ болон байгууллагынхаа стратегийн тухай хангалтгүй мэдээлэлтэй байгаагаас дүгнэгдэж байна. Байгууллагын хувьд дотоод маркетингийг дараах 3 алхмаар хэрэгжүүлэх боломжтой. 1. Зах зээлээ судалж, сегмент үүсгэх 2. Дотоод харилцаа, ажил үүргийн уялдааг тодорхойлох 3. Дотоод маркетингийн хэрэгслүүдийг ажиллуулах Тухайн судалгаа нь агуулгын хувьд анх удаа хийгдэж байгаа тул зарим хязгаарлалтууд гарсныг үгүйсгэхийн аргагүй бөгөөд туршилтын судалгаа гэдгээр үүнийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй болов уу. en_US
dc.subject байгууллага, байгууллагын дотоод маркетинг, ажиллагсадын сэтгэл ханамж, харилцагч en_US
dc.subject арилжааны банк en_US
dc.title БАЙГУУЛЛАГЫН ДОТООД МАРКЕТИНГ НЬ АЖИЛТНЫ СЭТГЭЛ ХАНАМЖ, ХАРИЛЦАГЧИЙН ХҮЛЭЭЛТТЭЙ УЯЛДАХ НЬ (Арилжааны банкуудын жишээн дээр) en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах