Хураангуй:
Монгол улсын Сүү хувьцаат компани бол Монгол улсын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж байгаа цөөн тооны мэдээлэл сайтай, арилжаа идэвхтэй хувьцаа гаргагч мөн. Гэхдээ хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж байга АДУ хувьцаат компанийн хувьцааны арилжаатай харьцуулахад арилжааны идэвх буурсан байдалтай. Энэхүү асуудалд үндэслэн санхүүгийн тайлангийн шинжилгээний үр дүн, зохистой харьцуулалтын хувилбарт үндэслэн хүнсний салбарын Сүү ХК-ийн хувьцааны үнэ цэнийг бодитой тодорхойлох арга зүйг тодорхойлж үнэлгээ хийх, хувьцаат капиталын үнэ цэнийг тооцох онол арга зүйн судалгаа хийж дүгнэлт өгөх зорилгоор судалгаа шинжилгээ хийжээ.
Судалгааны ажил нь Сүү ХК-ийн санхүүгийн тайлан мэдээлэл дээр шинжилгээ хийж, чөлөөт мөнгөн урсгалын арга, PE харьцаан аргаар хувьцааны үнэ цэнийг үнэлнэ. Хөрөнгийн үнэлгээний олон аргаас харьцуулан шинжсэний үр дүнд чөлөөт мөнгөн урсгалын аргаар тооцно. Үнэ цэнийн үнэлгээний үр дүнгээр Сүү ХК-ийн хувьцаа зах зээл хэрхэн үнэлэгдэж байх ба сүү сүүн бүтээгдэхүүний зах зээлийн хөгжлийн талаар дүгнэлт гаргна.