СЭЗИС - Бүтээлийн сан

АЖИЛТНУУДЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛД БАЙГУУЛЛАГАДАА ҮНЭНЧ БАЙХ ХАНДЛАГЫН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Г, Уянга
dc.contributor.author Эрдэнэцогт, Энхмаа
dc.date.accessioned 2019-02-16T09:59:02Z
dc.date.available 2019-02-16T09:59:02Z
dc.date.issued 2018-12-07
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1206
dc.description.abstract Байгууллагын удирдлагын хамгийн нарийн төвөгтэй асуудлын нэг нь хүний нөөцийг зөв удирдаж тэднийг байгууллагын өмнө дэвшүүлсэн зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө үнэн сэтгэлээсээ ханддаг сэтгэлтэй, гүйцэтгэл сайтай болгох явдал юм. Бөөний болон жижиглэн худалдааны компаниудын захиалгын болон түгээлтийн ажилтнууд нь стратегийн чухал хэсэг юм. Тиймээс холбогдох ажилтнууд үнэнч, хариуцлагатай байх нь чухал. Эдгээр ажилтнуудын ажлын цагийн 85-90 хувь нь гадуур өнгөрдөг. Тэдний ажлын цагаа бүрэн ажилдаа зориулж байгааг байнга хянах боломжгүй. Кохены хэлснээр өндөр түвшний зүтгэлтэй хүмүүс гүйцэтгэл, бүтээмж өндөр байдаг ба ажил таслалт, ажлын хожигдол бага байдаг байна гэснээс үндэслэн байгууллагадаа үнэнч хандлагатай ажиллаж байгаа хүмүүс хяналтгүйгээр өндөр гүйцэтгэл, идэвх зүтгэл гарна гэсэн таамаглалыг дэвшүүлсэн. Ийм ч учраас байгууллагын үйл ажиллагааг амжилттай явуулж, гүйцэтгэлийг дээшлүүлэхийн тулд байгууллагадаа үнэнч байх хандлага нь ажлын гүйцэтгэлд хэрхэн нөлөө үзүүлж буйг тодорхойлохын тулд худалдааны компаниудын 219 ажилтны өгөгдлийг хамруулсан ба судалсан онол загварын үндсэн дээр шинжилгээ хийсэн. Тиймээс энэхүү судалгааны ажлаар Монгол улсын худалдааны байгууллагуудын түгээлт болон борлуулалтын ажилтнуудын байгууллагадаа үнэнч байх байдал нь ажлын гүйцэтгэлд хэрхэн нөлөөлийг судлахыг зорилоо. Судалгаанд анкетын аргаар 219 хүний өгөгдлийг хамруулсан ба судалсан онол загварын үндсэн дээр загвар боловсруулан 5 хүчин зүйл бүхий загвараар шинжилгээ хийсэн. Судалгааны загварын дагуу 5 таамаглал тус бүрийн хувьд регрессийн шинжилгээ болон нөлөөллийн зураглалыг хийсэн. 5 таамаглалаас 4 нь батлагдаж, 1 нь буюу Энгийн үнэнч байдлын хүчин зүйлийн нөлөөлөл няцаагдсан. Дүгнэлтээр Сэтгэл хөдлөлийн үнэнч хандлага, Ажлын гүйцэтгэлтэй хамгийн өндөр хамааралтай байлаа. Үүнийг борлуулалт түгээлтийн ажилтнууд ихэвчлэн хоёр болон гурваараа хүргэлтэнд явдаг ба хоорондоо нөхөрсөг харилцаатай байдаг нь ажлын гүйцэтгэлд эерэгээр нөлөөлөх боломжтой гэж тайлбарлана. Хэтийн төлвийн үнэнч байдал нь ажлын гүйцэтгэлтэй сөрөг хамааралтай гарсан цорын ганц хүчин зүйл юм. Тиймээс ажилтнуудын ажил болон ажлын зорилтыг сургалттай уялдуулж мэдээлэл, агуулыг бүтээснээр сургалтанд хамрагдах ажилчдын урам, зориг, хандлагыг нэмэгдүүлнэ болно. Энгийн үнэнч хандлага нь статистик ач холбогдол тааруу гарсан буюу борлуулалт, түгээлтийн ажилтнуудын хувьд тухайн байгууллагадаа ажилласаар байна гэж боддоггүй буюу онцын шалтгаан, шаардлага үүсээгүй ч гэсэн өөр ажилд ороход бэлэн байгааг нь судалгаанаас харж болно. en_US
dc.subject үнэнч байдал en_US
dc.subject ажлын гүйцэтгэл en_US
dc.subject ажилтан en_US
dc.title АЖИЛТНУУДЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛД БАЙГУУЛЛАГАДАА ҮНЭНЧ БАЙХ ХАНДЛАГЫН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер
ife.Диплом.Зөвлөх Г, Нарантунгалаг


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах