СЭЗИС - Бүтээлийн сан

Монгол Улсын Хөгжлийн банкны зээлийн эрсдэлийн удирдлагыг сайжруулах боломж, арга зам

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor З, Оюунцацрал
dc.contributor.author Ганбаатар, Тэмүүлэн
dc.date.accessioned 2019-02-13T07:25:37Z
dc.date.available 2019-02-13T07:25:37Z
dc.date.issued 2019-02-13
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1191
dc.description.abstract Монгол Улсын Хөгжлийн банк (цаашид МУХБ гэх) нь хуулиар тогтоосон тусгайлсан чиг үүргийн хүрээнд эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, эдийн засгийг төрөлжүүлэх, нэмүү өртөг шингэсэн, экспортыг дэмжих, импортыг орлоход чиглэсэн хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг дунд болон урт хугацааны санхүүжилтээр хангах үндсэн зорилготой бодлогын банк юм. МУХБ нь 2011-2016 онуудад Улсын Их Хурал, Засгийн газраас батлагдсан тогтоол, шийдвэрийн хүрээнд холбогдох хууль, тогтоомж, дүрэм журмын дагуу эдийн засгийн хөгжлийн бодлогоор дэмжиж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдэд зээл, санхүүжилт олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байсан бол шинэчлэгдсэн хуулийн хүрээнд 2017 оны 2-р улирлаас эхлэн банкны явуулах үйл ажиллагааг илүү нарийвчлан тусгаж, бие даасан шийдвэр гаргах эрх, дээд байгууллагын хяналтын тогтолцоог нэмж тусгаснаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн ажиллаж байна. Энэхүү хуулийн шинэчлэлийн дараагаар банк зээлийн хүсэлт хүлээн авах, бүртгэх ЛОС системийг нэвтрүүлсэн ба их хэмжээний зээлийн хүсэлт тус системээр дамжин ирж байгаа учраас зээлдэгчийн эрсдэлийн үнэлгээг сайжруулах, мөн олон улсад 2018 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн “СТОУС-9”, “Санхүүгийн хэрэгсэл”-ийг банкны үйл ажиллагаанд энэ онд багтаан нэвтрүүлэх ажлын хүрээнд зээлдэгчийн дотоод үнэлгээ (рейтинг)-ийн системийг бий болгох нэн хэрэгцээ шаардлага байгааг тодорхойлсон. Уг ажлаар зээлдэгчийг үнэлэх 6 хүчин зүйлийг хамарсан зээлийн эрсдэлийн дотоод үнэлгээний аргачлалыг боловсруулсан ба энэхүү загварыг зээлийн эдийн засагч зээлийн үндсэн судалгааныхаа явцад ашиглах, цаашид банкны холбогдох нэгжүүд хамтран тус загварыг сайжруулж, банкны үйл ажиллагаанд нэвтрүүлэх санал зөвлөмжийг өгсөн болно. en_US
dc.subject Зээлийн эрсдэл en_US
dc.subject Зээлийн эрсдэлийн удирдлага en_US
dc.subject Зээлдэгчийн зэрэглэл тогтоох аргачлал en_US
dc.subject Хөгжлийн банк en_US
dc.subject Эрсдэлийн удирдлага en_US
dc.title Монгол Улсын Хөгжлийн банкны зээлийн эрсдэлийн удирдлагыг сайжруулах боломж, арга зам en_US
dc.title.alternative Approach to Improving Credit Risk Management of the Development bank in Mongolia en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах