dc.description.abstract |
Энэхүү судалгааны ажлаар Гүнзгийрүүлсэнрүүлсэн сургалт (Deep learning)-ын арга загвар болох Мэдрэлийн сүлжээ (Neural Network) загварыг ашиглан санхүүгийн шийдвэр гаргалтанд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилготой юм.Энэхүү зорилгын хүрээнд Гүнзгийрүүлсэнрүүлсэн сургалтын талаар онол, арга зүйн судалгаа хийж ,үүнийг агуулж буй Машин сургалт болон Хиймэл Оюун Ухааны талаар ерөнхий тайлбар , Мэдрэлийн сүлжээ загварын нарийвчилсан судалгаа , олон хувилбаруудыг танилцуулсан. Мөн Хиймэл Оюун Ухааны Монгол Улс дах хэрэглээний талаар өнөөгийн байдлын судалгааг хийсэн.Шинжилгээний хэсэгт Машин сургалтын үндсэн даалгавруудын санхүүгийн шийдвэр гаргалтанд тулгамдаж буй асуудлуудтай огтлолцож буй сэдвүүдийг илрүүлж, валютын ханшийг таамаглах, алдаатай гүйлгээг илрүүлэх, зээлдэгчийн эрсдэлийг үнэлэх зэрэг тулгамдаж буй асуудлуудад Мэдрэлийн сүлжээ загварын оновчтой загвар архитектурыг сонгон ашиглаж , үр дүнг нь одоо хэрэглэгдэж байгаа загваруудтай харьцуулсан.Судалгаа,шинжилгээний үр дүнг нэгтгэн санхүүгийн шийдвэр гаргалтанд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд үр ашигтай байгааг эмпирикээр нотлосон ба холбогдох санал зөвлөмжийг дэвшүүлсэн. |
en_US |