СЭЗИС - Бүтээлийн сан

Тээврийн хэрэгслийн албан татвар ногдуулалтыг сайжруулах арга зам

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Чимэдгочоо, Өнөржаргал
dc.contributor.author Нямдорж, Номин-Эрдэнэ
dc.date.accessioned 2019-02-12T10:12:48Z
dc.date.available 2019-02-12T10:12:48Z
dc.date.issued 2017-12-10
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1180
dc.description.abstract 2017 оны байдлаар Монгол улсад нийт 900,127 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Эдгээр тээврийн хэрэгсэл нь холбогдох хууль, дүрэм, журмын дагуу дараах төрлийн татвар, төлбөрийг төлдөг. Үүнд: 1. Онцгой албан татвар /импортын/ 2. Албан татвар /жил бүр/ 3. Зам ашигласны төлбөр 4. Агаарын бохирдлын төлбөр Энэхүү судалгааны ажлын хүрээнд Монгол улсад хэрэгжиж буй авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар ногдуулалт болон хураалтад тулгамдаж буй асуудлыг тодорхойлон оновчтой хувь хэмжээг үндэслэлтэй тодорхойлж, үр дүнтэй хураах арга замыг тодорхойлохыг зорилоо. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хууль нь 1992 оны 12-р сарын 01-ний өдөр батлагдсан бөгөөд энэхүү татварын хуульд 1997, 1998, 2003, 2010 онуудад нэмэлт өөрчлөлт оруулж байжээ. Харин 2011 онд татварын хувь хэмжээг нэмэгдүүлсэн байна. Автотээврийн хэрэгслийн зориулалт, ашиглаж байгаа газар болон хөдөлгүүрийн багтаамжаас хамаарч албан татвар ногдуулдаг.Татвар ногдуулж буй уг арга нь 25 гаруй жил өөрчлөгдөөгүй байна. Гэвч тээврийн хэрэгслийн дэвшил жил ирэх бүр өөрчлөгдөж байгаа учраас татвар ногдуулах арга зүйг үүнтэй уялдуулах хэрэгтэй. Тухайн тээврийн хэрэгслийн насжилт, үүнээс шалтгаалан гарч буй хор нөлөөг тооцохгүй байгаа нь одоогийн нөхцөлд нийцэхгүй гэж үзэж байна. 2011-2016 оны татварын орлого бүрдэлтийн статистик мэдээллийг харахад нийт татварын орлогын 0,8-1% нь АТБӨЯХАТ байна. Тухайлбал: 2015 онд нийт 2,733,684,093 татварын орлого бүрдсэн бөгөөд үүний 1% буюу 28,017,913 нь АТБӨЯХАТ-ын орлого байна. Энэ нь бусад татварын орлоготой харьцуулахад маш бага хувийг эзэлж байгаа бөгөөд Монгол улсад бүртгэлтэй 900,127 тээврийн хэрэгслийн 619,751 нь албан татвараа төлсөн байна. Тиймээс тээврийн хэрэгслийн татварыг бүрэн хураахгүй байна. Бусад улс орны жишгийг харвал сүүлийн жилүүдэд тээврийн хэрэгслээс ялгарч буй хорт утааны хэмжээнээс хамаарч албан татварын хэмжээг ногдуулдаг болсон байна. Тухайлбал: Европын холбооны хэд хэдэн гишүүн улс орнууд өөрсдийн хүчин чадал, үнэ, жин, цилиндрийн хүчин чадал эсвэл эдгээр хүчин зүйлсийн хосолсон татваруудыг багтаасан татвар ногдуулдаг. Өнөөдрийн байдлаар ЕХ-ны Финланд, Нидерланд, Герман, Португали, Хорват, Кипр, Дани, Ирланд, Латви, Норвеги, Франц гэх мэт 19 гишуун улс орнуудад CO2 ялгаруулалтын түвшинг харгалзан авто замын татвараа төлдөг. Тээврийн хэрэгслийн насжилт, импортын хэмжээ зэргээрээ ижил түвшиний орныг татварын хувь хэмжээ ногдуулж буй үндэслэлийг судалж, тээврийн хэрэгслийн албан татварын хэмжээг оновчтой, үндэслэлтэй тогтоох арга замыг судаллаа. Сүүлийн үед хөгжингүй улс орнууд байгаль орчинд ээлтэй цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжих болсон нь байгаль орчин болон иргэдийн эдийн засагт эерэгээр нөлөөлдөг гэж үзэж байна. Манай улсын хувьд агаарын бохирдол маш их бөгөөд нийслэл хотод оршин суугчид замын түгжрэл бензин болон цаг заваа их үрдэг. Тиймээс ч тээврийн хэрэгслийн татварын бодлогоор энэхүү асуудлыг шийдэх боломж байна. en_US
dc.subject Тээврийн хэрэгсэл, Тээврийн хэрэгслийн албан татвар, Татвар ногдуулалт en_US
dc.title Тээврийн хэрэгслийн албан татвар ногдуулалтыг сайжруулах арга зам en_US
dc.title.alternative Ways to Upgrade Vehicle Taxation en_US
ife.Мэргэжил.Нэр Нягтлан бодох бүртгэл
ife.Мэргэжил.Индекс E341400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах