Хураангуй:
Худалдан авалт хийх шийдвэр гаргалтанд худалдан авагчийн сэтгэл ханамж нөлөөлдөг. Худалдан авагчийн сэтгэл ханамж амжилтын түлхүүр юм. Хэрэв худалдан авагчид төлсөн мөнгөнийхөө хариуд сайн үнэ цэнэ авч байна гэж бодож байвал таны бизнес цэцэглэн хөгжинө. Худалдан авагчдаар бүтээгдэхүүн буюу үйлчилгээнийхээ юу нь сайн, юуг нь сайжруулах хэрэгтэйг хэлүүлэх нь бизнесээ тэдний сэтгэлд хүртэл байлгахад тусална.
Худалдан авагчийн сэтгэл ханамжийн судалгаа нь энэхүү чухал мэдээллийг цуглуулах нь нэг арга зам юм. Худалдааны ажилтны зан төлөв хэрэглэгчдийн худалдан авах шийдвэр гаргалтанд нөлөөлдөг бөгөөд худалдааны ажилтны санамсаргүй байдлаас үүдэн худалдан авагч дахин тус үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхгүй байх шийдвэр гаргадаг байна. Худалдааны байгууллагын нэгэн чухал амжилтын үндэс нь худалдан авагчаа тогтоон барьж дахин худалдан авалт хийх сэдлийг хадгалан авч үлдэх юм. Энэхүү судалгааны ажлаар худалдааны ажилтны зан төлөв хэрэглэгчдийн худалдан авах шийдвэр гаргалтанд нөлөөлдөг болохыг батлан харуулна.
Түлхүүр үг: Худалдааны ажилтан, Худалдан авагч, сэтгэл ханамжийн судалгаа, зан төлөв, Mystery shopping,