СЭЗИС - Бүтээлийн сан

Арилжааны банкны бүтээмжийг "RAPMODS" загвараар хэмжих нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Чимэдравдан, Наранчимэг
dc.contributor.author Балжинням, Заяамандах
dc.date.accessioned 2019-02-11T09:21:58Z
dc.date.available 2019-02-11T09:21:58Z
dc.date.issued 2018-11-30
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1172
dc.description.abstract Энэхүү магистрын зэрэг горилсон судалгааны ажлаараа 90 гаруй жилийн түүхтэй Монгол улсын санхүүгийн зах зээлийн 95%-ийг дангаараа эзэлж байгаа банкны салбарыг сонгон авч арилжааны банкны бүтээмжийг тооцохыг зорьсон ба арилжааны банкнууд нь хөдөлмөрийн бүтээмжийг олон янзын загварууд ашиглан тооцдог хирнээ бусад хүчин зүйлийн бүтээмжийг тэр бүр тооцож гаргадаггүй байна. Банкнууд зөвхөн борлуулалтаа өсгөхөд зориулан хөдөлмөрийн зардлаа нэмэгдүүлж байгаа нь богино хугацааны үр ашгийг бий болгоод зогсохгүй ганцхан хөдөлмөрийн бүтээмжийг ерөнхий хэмжилт болгон ашиглаж байгаагийн илрэл юм. Үйлдвэрлэл, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэхийн тулд тэдний хэрэгцээ шаардлага, эрэлтийг судлан, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх, хязгаарлагдмал нөөцөө үр ашигтай зарцуулан тооцоо бүртгэл, нөөцийн хуваарилалтыг оновчтой хийх зэргээр аливаа байгууллага нь бүтээмжийг удирдахдаа хүний нөөцийн менежмент, маркетинг, санхүүгийн удирдлага зэрэг бусад шинжлэх ухаануудтай нягт холбоотой байх хэрэгтэй. Иймд арилжааны банкнуудын нөөцийн ашиглалтын бүтээмж, түүнийг дээшлүүлэх боломж бий эсэхийг судлах нь хэрэгцээ шаардлага байна гэж үзсэн. Судалгаанд Улаанбаатар хотын банк, Худалдаа Хөгжлийн банк болон Голомт банкнуудын сүүлийн 5 жилийн баланс болон орлогын үзүүлэлтүүдийг ашиглан Ramsay Productivity Model Systems буюу RAPMODS загварыг эконометрик аргачлалтай хослуулан банк тус бүрийн бүтээмжийн тооцооллыг хийж хооронд нь харьцуулсан. Загварын дагуу банк тус бүрийн хувьд дараах тооцооллыг хийсэн: Системийн орц, гарцын нэгтгэл, хүчин зүйлүүдийн бүтээмж тооцоолол, системийн нэмэгдсэн өртөг тооцоолол, бүтээмжийн хэмжүүрийн тооцоолол, бүтээмжийн коэффициентүүдийг тооцоолол, ашигт ажиллагаа болон нийт бүтээмжийн хамаарлын шинжилгээ ба зорилтот ашигт ажиллагааны загварчлал. Судалгааны ажлын үр дүнд үндэслэн арилжааны банкнуудын бүтээмжийн төвшинг хүчин зүйл тус бүрээр нь тодорхойлж бүтээмжтэй холбоотой зарим харьцаануудыг гаргаж үнэлэлт, дүгнэлт өгсөн ба цаашид бүтээмжийг өсгөх, хэрэгжүүлэх арга замын талаар санал, зөвлөмж өгөхийг зорив. RAPMODS загвар нь байгууллагын санхүүгийн үзүүлэлтэнд тулгуурлаж хийдэг учир бусад орны банкнуудын бүтээмжтэй дотоодын банкны бүтээмжийг харьцуулан судлах мөн активын хэмжээгээр дунд болон бусад бүлэгт багтах банкнуудад бүтээмжийн шинжилгээг нэмж хийснээр банкны салбарыг бүхлээр нь хамрах боломжтой юм. Түлхүүр үгс: Арилжааны банк, RAPMODS, бүтээмж, бүтээмжийн удирдлага, бүтээмжийн тооцоололт en_US
dc.subject Бүтээмж en_US
dc.subject RAPMODS en_US
dc.subject Бүтээмжийн удирдлага en_US
dc.title Арилжааны банкны бүтээмжийг "RAPMODS" загвараар хэмжих нь en_US
dc.title.alternative Арилжааны банкны бүтээмжийг "RAPMODS" загвараар хэмжих нь en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах