СЭЗИС - Бүтээлийн сан

БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООТОЙ ХААЛТТАЙ ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САНГ ХӨГЖҮҮЛЭХ АРГА ЗАМ /САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛИЙН ЖИШЭЭН ДЭЭР/

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Ж, Дэлгэрсайхан
dc.contributor.author Ганбаатар, Ганзориг
dc.date.accessioned 2019-02-01T10:42:44Z
dc.date.available 2019-02-01T10:42:44Z
dc.date.issued 2019-02-01
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1165
dc.description.abstract Аливаа улс орны тэтгэврийн тогтолцоо нь тухайн улсын ахмад настай иргэдийн дунд үүсэх ядуурлаас сэргийлэх, тэтгэвэрт гарсны дараах орлогыг хангалттай түвшинд байлгахын зорьж ажилладаг. Манай улсын хувьд ахмад настай иргэдийн дундах ядуурлын түвшин сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Одоогийн тогтолцооны хүрээнд хуваарилалтын системээр ажиллаж байгаа учраас нэг даатгуулагчийн төлсөн шимтгэлээр нөгөө даатгуулагчийн тэтгэврийг олгож байгаа ба энэ нь төсөвт ихээхэн хэмжээний дарамт үүсгэж байна. Цаашид төсөвт бий болох алдагдлын түвшин улам бүр нэмэгдэх хандлага үүссэн. Түүнтэй холбоотойгоор УИХ-аас баталсан бодлогын баримт бичгүүдэд хувийн тэтгэврийн санг нэвтрүүлэх талаар тусгасан байна. Манай орны тэтгэврийн тогтолцоо нь нийгмийн халамж, олон нийтийн заавал даатгал, хувийн тэтгэврийн тогтолцооноос бүрддэг. Үүнээс нийгмийн халамжийн тогтолцоонд ихээхэн хэмжээний зардал бий болсон. Олон нийтийн заавал тэтгэврийн даатгалд хамрагдагсдын тоо улам бүр нэмэгдэж байгаа боловч ахмад настны ядуурлын түвшинд хангалттай нөлөөлж чадахгүй байгаа нь нэмэлт сайн дурын тэтгэврийг нэвтрүүлэх шаардлагатай гэдгийг харуулсаар байгаа билээ. Одоогоор хаалттай хувийн тэтгэврийн сангууд, амьдралын даатгалын компани үйл ажиллагаагаа явуулж байгаа боловч олон нийтийг бүхэлд нь хамрах боломж хязгаарлагдмал байна. Нэг талаас санхүүгийн зах зээлийн нөхцөл байдал хүчтэй нөлөөлж байгаа бол нөгөө талаас иргэдийн санхүүгийн боловсрол сул байгаатай холбоотой. Тус салбарын хувьд хэрэглэгчдийг бэлдэх үйл ажиллагаа чухалд тооцогддог. Хувийн тэтгэврийн санд үүссэн хуримтлалыг удирдахад чадварлаг хөрөнгө оруулалтын мэргэжилтнүүд шаардлагатай. Гэвч амьдралын даатгалын компаниудад тэр боломж хязгаарлагдмал байна. Харин хаалттай хувийн тэтгэврийн сангийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа харьцангуй тогтвортой болоод үр өгөөж өндөртэй. Тэдгээрийн хөрөнгө оруулалтын бүтцийг харахад мөнгөний зах зээлийн хэрэгслүүд, хөрөнгийн зах зээлийн хэрэгслүүд тэр дундаа гадаадын болон дотоодын хөрөнгийн зах зээлд байршуулсан байх нь олон. Энэхүү судалгааны хүрээнд манай улсад хувийн тэтгэврийн санг хамгийн үр ашигтайгаар хөгжүүлэх боломжийг авч үзнэ. en_US
dc.subject Судалгаа en_US
dc.subject Тэтгэвэр en_US
dc.subject Хувийн тэтгэврийн сан en_US
dc.subject Санхүү эдийн засгийн их сургууль en_US
dc.subject Байгууллагын оролцоо en_US
dc.title БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООТОЙ ХААЛТТАЙ ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САНГ ХӨГЖҮҮЛЭХ АРГА ЗАМ /САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛИЙН ЖИШЭЭН ДЭЭР/ en_US
dc.title.alternative БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООТОЙ ХААЛТТАЙ ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САНГ ХӨГЖҮҮЛЭХ АРГА ЗАМ /САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛИЙН ЖИШЭЭН ДЭЭР/ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер
ife.Диплом.Зөвлөх Б, Алтанзул


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах