Хураангуй:
Монгол улсад сүүлийн жилүүдэд суудлын авто машины тоо жилээс жилд эрчимтэй нэмэгдэж байгаа билээ. Үүнийг дагаад авто машины сэлбэг хэрэгслийн хэрэгцээ мөн өсөж байгаа юм. БНХАУ-д үйлдвэрлэсэн авто машины суудлын бүрээсманай улсад их хэмжээгээр худалдаалагдах болсон уг суудлын бүрээс нь бидний хэрэглэж заншсан даавуун бүрээснээс материал, загвараараа ялгаатай байда . Уг бүтээгдэхүүнийг бид эх орондоо үйлдвэрлэх бүрэн боломжтой учир дотоодын үйлдвэрлэлийг тэлэх , импортын бараа бүтээгдэхүүнийг орлох бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд нөлөөлөх гадаад , дотоод орчны хүчин зүйлс, хэрэглэгчийн худалдан авах зан төлөв, өрсөлдөгчийн судалгаа зэргийг хийж өөрсдийн нөөц бололцоог тодорхойлох цаашид хэрэгжүүлэх боломжуудыг судлахыг зорьсон.