СЭЗИС - Бүтээлийн сан

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН САНХҮҮЖИЛТИЙН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ, АРГА ЗАМ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Зоригт, Оюунцацрал
dc.contributor.author Баасандорж, Анужин
dc.date.accessioned 2019-02-01T09:59:52Z
dc.date.available 2019-02-01T09:59:52Z
dc.date.issued 2019-02-01
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1149
dc.description.abstract Санхүүгийн хүртээмж нь бизнесийн өргөжилт хөгжилтийн гол асуудал бөгөөд хүрэлцэхүйц хэмжээний санхүүжилтгүйгээр инноваци хийх боломжгүй юм. Монгол улс жижиг, дунд үйлдвэрийн хэмжээг тодорхойлохдоо борлуулалтын орлого болон, ажиллагсдын тоо зэрэг үзүүлэлтүүдийг ашигласан нь дэлхийн нийтлэг жишигт нийцэж байна. Жижиг, дунд үйлдвэрлэл нь олон тулгуурт эдийн засгийн системийг бий болгон хөдөлмөрийн болон түүхий эдийн нөөцийн хуваарилалт, зах зээлийн эрэлт, хэрэгцээ нийлүүлэлтийг сайжруулдаг. Мөн улсын ажилгүйдлийг бууруулах, шинэ ажлын байр бий болгох замаар ядуурлыг бууруулах, өрх бүрийг үйлдвэрлэгч болгоход ч түлхэц өгдөг байна. ЖДҮ эрхлэгчдийн том бэрхшээл бол санхүүжилтийн, эх үүсвэрийн асуудал байдаг. ЖДҮ эрхлэгчдийг санхүүжилтийн хувьд хамгийн их дэмждэг байгууллага арилжааны банкууд байдаг нь судалгаагаар харагдаж байна. 2017 оны байдлаар арилжааны банкуудаас ЖДҮ-д олгосон зээлийн багц 2.2 тэрбум төгрөг байгаа бөгөөд үүнээс боловсруулах үйлдвэрийн салбарт олгосон зээлийн хэмжээ 506,4 cая төгрөг буюу ¼ эзлэж байна. АБ-ууд, бусад донор орнуудын хөнгөлттэй зээлүүдэд нийт ЖДҮ эрхлэгчдийн 43% нь хамрагдсан бөгөөд, үлдсэн хувь нь зээлийн барьцаа хөрөнгө байхгүй, арилжааны банкны зээлийн хугацаа богино, хүү өндөр байдгаас санхүүжилт авч чаддаггүй нь харагдаж байна. Энэхүү судалгаагаараа ЖДҮ эрхлэгчдийг бичил, жижиг, дунд гэсэн үндсэн 3 ангиллын хүрээнд ЗБДС-ийн мэдээллийн системээс түүвэрлэсэн ХААН, Голомт, Хас, Худалдаа хөгжил, Төрийн банк зэрэг дотоодын арилжааны банкны бизнесийн зээлд хамрагдсан 257 зээлдэгчийн дотоод мэдээллээс гадна тухайн салбарын эрсдэлд нөлөөлөгч макро орчны хүчин зүйлсийн тоон мэдээнд тулгуурлан тухайн зээлийн эрсдэл, эргэн төлөлт, ЖДҮ эрхлэгчдэд олгож буй санхүүжилт, түүний үр ашгийг нэмэгдүүлэх боломжийг судлаж 100 оноогоор үнэлэх загвар боловсруулан зээлжих чадварыг судласан бөгөөд загвараа 28 зээлдэгч дээр туршиж үр дүнг гаргав. en_US
dc.subject санхүүжилтийн хүртээмж en_US
dc.subject санхүүжилт en_US
dc.subject зээлжих чадвар en_US
dc.title ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН САНХҮҮЖИЛТИЙН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ, АРГА ЗАМ en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах