СЭЗИС - Бүтээлийн сан

Монгол улсын хувьцаат компаниудын капиталын бүтцийн шинжилгээ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Цэрэндорж, Батсүх
dc.contributor.author Баярмагнай, Гэрэлмаа
dc.date.accessioned 2018-11-16T04:25:24Z
dc.date.available 2018-11-16T04:25:24Z
dc.date.issued 2018-11-16
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1133
dc.description.abstract Сүүлийн тавин жилд олон улсад капиталын бүтцийн шинжилгээг эрчимтэй хийх болсон байна. Капиталын оновчтой бүтцийг олох асуудал нь корпорацын санхүүгийн шинжлэх ухаанд одоог хүртэл тодорхойгүй хэвээр байгаагаас судлаачид капиталын бүтцэд нөлөөлөх хүчин зүйлс, ашигт ажиллагаа капиталын бүтэц хоорондын холбоог судлах болжээ. Үүний хүрээнд Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй, хөрөнгийн биржид бүртгэлтэй 44 компанийн, 2014-2017 оны, нийт 176 санхүүгийн тайлангийн өгөгдлийг ашиглан капиталын бүтцэд нөлөөлөх хүчин зүйлс, капиталын бүтцийн ашигт ажиллагаанд үзүүлэх нөлөөг тус тус тодорхойлохыг зорилоо. Судалгаанд панел хамгийн бага квадратын арга, санамсаргүй болон тогтмол нөлөөллийн загварыг тус тус үнэлэв. Судалгаанаас харахад хөрвөх чадвар, ашигт ажиллагаа, эргэлтийн бус хөрөнгө, ашгийн хэлбэлзэл нь капиталын бүтэц дэх өрийн хэмжээнд сөргөөр, харин компанийн өсөлт нь капиталын бүтэц дэх өрийн хэмжээнд эерэгээр нөлөөлдөг байна. Түүнчлэн 2-р ангиллын компани нь 3-р ангиллын компанитай харьцуулахад капиталаа илүү өрөөр санхүүжүүлэх хандлагатай ажээ. en_US
dc.subject бакалаврын ажил en_US
dc.subject панел хамгийн бага квадратын арга en_US
dc.subject санамсаргүй нөлөөллийн загвар en_US
dc.subject тогтмол нөлөөллийн загвар en_US
dc.subject хөшүүрэг en_US
dc.subject хувьцаат компани en_US
dc.subject капиталын бүтэц en_US
dc.title Монгол улсын хувьцаат компаниудын капиталын бүтцийн шинжилгээ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эдийн засаг
ife.Мэргэжил.Индекс D310700
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах