Хураангуй:
Байгууллагын энтрепренершип хандлага нь одоо үйл ажиллагаагаа явуулж буй бизнес дотор явагддаг процесс бөгөөд уг хандлагыг хэрэгжүүлснээр/дэмжсэнээр шинэ бизнесийн хөрөнгө оруулалт, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх, процессын хөгжүүлэлт болон стратегийн эсвэл өрсөлдөөний хэв загварын шинэчлэлтийг бий болгох боломжийг бий болгох боломжтой бөгөөд үүнийг бий болгоход байгууллагад нөлөөлдөг хандлага юм. Өөрөөр хэлбэл Байгууллагын энтрепренершип хандлага бол байгууллагын нэгж хувь хүн болон бүлэг хүмүүс шинэчлэлийг бий болгох үйл явц юм.
Стандартчилагдсан, тогтсон үйл ажиллагаа болон соёлтой, удаан хугацаагаар үйл ажиллагаа явуулж байгаа банкны байгууллагын хувьд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлж, шинэ технологи, инновацитай ойрхон байх нь бусад өрсөлдөгч банкнуудаас ялгарах гол хүчин зүйл бөгөөд харилцагч нартаа өгөх гол үнэ цэнийн нэг юм. Тиймээс ч БЭ хандлага нь банкны буюу үйлчилгээний байгууллагад зайлшгүй байх ёстой зүйлсийн нэг юм.
Энэхүү судалгаагаар Хаан болон Хас банкны ажилчдаас тус бүр 42 түүвэр бүрдүүлж CEAI судалгааны аргыг ашиглан Тодорхойлогч статистик, ANOVA, Найдвартай байдлын шинжилгээ зэргийг хийж үр дүнг тодорхойлсон юм.