СЭЗИС - Бүтээлийн сан

Хэрэглэгчийн худалдан авах шийдвэр гаргалтад Фейсбүүк дэх идэвхжүүлэлт нөлөөлөх нь /Тарагны жишээн дээр/

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Тэрбиш, Алтангэрэл
dc.contributor.author Базаржав, Есөнзаяа
dc.date.accessioned 2018-11-13T03:47:38Z
dc.date.available 2018-11-13T03:47:38Z
dc.date.issued 2018-11-13
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1112
dc.description.abstract Техник технологийн хурдацтай өөрчлөлт хүмүүсийн хоорондоо харилцах арга барил, мэдээлэл хүлээн авах хэлбэрийг сүүлийн жилүүдэд эрс өөрчилсний нэг нь Фейсбүүк юм. Дэлхийд төдийгүй Монголд Фейсбүүкийн хэрэглээ өсөн нэмэгдэж, сар бүр идэвхтэй хэрэглэгчдийн тоо өссөөр байна. Байгууллагууд үүнийг мэдэрч маркетингийн шинэ чиг хандлага, шинэ арга барилыг Фейсбүүк гэж тодорхойлох болсон бөгөөд хамгийн бага зардлаар өндөр хүртээмжийг бий болгож байна. Олон улсад энэ чиглэлээр тухайлсан бүтээгдэхүүний судалгааны ажлууд ихээр хийгдэж байгаа бөгөөд Монгол улсад энэ чиглэлээр хийгдсэн анхны судалгааны ажил боллоо. Тараг нь Монголчуудын давтамж өндөртэйгөөр худалдан авдаг, өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн нэг бөгөөд сүүлийн жилүүдэд тарагны зах зээлийн голлох гурван үйлдвэрлэгч компани 10 гаруй нэр төрлийн тарагны сурталчилгааг Фейсбүүк орчинд идэвхтэй хийж байна. Тиймээс уг судалгааны ажлаар тараг худалдан авах шийдвэр гаргалтад Фейсбүүк дэх идэвхжүүлэлт хэрхэн нөлөөлдөг, хэрэглэгчдийн ялгаатай зан төлөвүүдийг тодорхойлж, хэрэглэгчдийн таашааж буй болон үл таашааж буй Фейсбүүк дэх идэвхжүүлэлтийн төрөл хэлбэрүүдийг тодорхойлон улмаар санал зөвлөмж боловсруулсан. Судалгааны ажлыг асуулгын болон гарсан үр дүнг бататгах зорилгоор туршилтын аргаар явуулсан. Судалгааны загварыг James E. Richard болон Wellington Sarita Guppy эрдэмтдийн “Facebook: Investigating the influence on consumer purchase intention” судалгааны ажлын загвар дээр үндэслэн боловсруулсан. Асуулгын аргаар 6 хүчин зүйл, 48 хувьсагч бүхий анкетыг 241 хүнээс авсан бөгөөд шаардлага хангасан 219 өгөгдөл дээр шинжилгээ хийсэн. Асуулгын аргын үр дүнгээс Фейсбүүк дэх тарагны идэвхжүүлэлтийн төрлүүдээс зурган постероос хэрэглэгчид илүү их мэдээлэл авдаг, таашаадаг бөгөөд нарийвчлан тодруулах мөн үр дүнг бататгах зорилгоор 3 төрлийн туршилтын судалгааг тараг болон Фейсбүүк хэрэглэдэг 24 хүний дунд явуулсан. Туршилтын судалгааг Фейсбүүк орчинд идэвхтэй идэвхжүүлэлт хийж буй Гоё, Сайн, Биофит болон Өлзий гэсэн 4 төрлийн тарагны брэнд дээр явуулсан. Уг гурван туршилт нь нэгт худалдан авагчдад 4 тарагны брэндийн бүтээгдэхүүнтэй, тексттэй болон олны танил хүнтэй гэсэн 3 төрлийн нийт 12 постероос аль нь илүү таалагдаж буйг тодорхойлсон Хоёрт тарагны Фейсбүүк дэх идэвхжүүлэлтийн хэмжүүрүүд (like, share, comment) тоо болон чанарын хувьд өөр байх 18 хувилбар бүрт худалдан авахад хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлсон. Гуравт тарагны 4 брэнд тус бүрт 3 төрлийн зурган постерыг таалагдах байдлаар нь эрэмбэлүүлэн тайлбарлуулсан. Судалгааны үр дүнд тарагны Фейсбүүк дэх идэвхжүүлэлтийг сайжруулснаар тараг хэрэглэгчдийг татах, тэдний худалдан авах хүсэл эрмэлзлэлийг нэмэгдүүлэх, худалдан авалтад нөлөөлөх мөн цаашлаад үнэнч хэрэглээг бий болгоход нөлөөлж байна. Тараг худалдан авах шийдвэр гаргалтад фейсбүүк дэх үйлдлүүд буюу хариу үйлдэл (Reaction), түгээлт (Share), нийтлэл (Post), сэтгэгдэл (Comment) зэрэг нь эерэгээр нөлөөлж байна. Мөн Фейсбүүк дэх сурталчилгааны төрлүүд, агуулга, хэлбэр, хугацаа зэргээсээ хамааран хэрэглэгчдэд ялгаатай байдлаар хүрч худалдан авалтад нөлөөлж байгааг тодорхойлсон. Үр дүнд үндэслэн тарагны Фейсбүүк дэх идэвхжүүлэлтийн талаар болон 4 брэнд тус бүрт санал зөвлөмж боловсруулсан. en_US
dc.subject бакалаврын ажил en_US
dc.subject нийтлэл en_US
dc.subject хариу үйлдэл en_US
dc.subject сэтгэгдэл en_US
dc.subject түгээлт en_US
dc.subject хэрэглэгч en_US
dc.subject тараг, en_US
dc.subject худалдан авах хүсэл эрмэлзлэл en_US
dc.subject худалдан авах шийдвэр гаргалт en_US
dc.subject фейсбүүк дэх идэвхжүүлэлт en_US
dc.title Хэрэглэгчийн худалдан авах шийдвэр гаргалтад Фейсбүүк дэх идэвхжүүлэлт нөлөөлөх нь /Тарагны жишээн дээр/ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс D340100
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах