СЭЗИС - Бүтээлийн сан

Мэргэжилдээ үнэнч байх хандлага нь оюутны ажлын байр сонгох сэдэлд нөлөөлөх нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Түмэнбилэг, Ууганболд
dc.contributor.author Мөнхсайхан, Цэвээндорж
dc.date.accessioned 2018-11-13T03:36:00Z
dc.date.available 2018-11-13T03:36:00Z
dc.date.issued 2018-11-13
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1109
dc.description.abstract Орчин үеийн бизнесийн орчны хурдацтай өөрчлөлт, хором тутам ширүүсч буй зах зээлийн өрсөлдөөний нөхцөл байдалд байгууллага урт хугацаанд, тууштай, тогтвортой, үр бүтээл, бүтээмж өндөртэй ажиллах их дээд сургуулийн төгсөгчдийг залуу боловсон хүчин болгон авах нь байгууллагын хүний нөөцийн стратеги бодлогын томоохон хэсэг болоод байна. Нөгөөтээгүүр төгсөгчид мэргэшсэн мэргэжлээрээ өөрийн хүсэл, хэрэгцээ шаардлагыг хангасан байгууллага болон ажлын байрыг сонгож орох нь тун чухал бөгөөд үүний үр дүнд ажилтны ажлын гүйцэтгэл, сэтгэл ханамж өндөр, оролцоо сайн байхаас гадна ажлаас гарах сэдэл бага байдаг. Иймд оюутны мэргэжилдээ үнэнч байх хандлага болон ажлын байр сонгох зан төлөвийн хамаарлыг судлах нь чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Энэхүү эрдмийн ажлын гол зорилго нь оюутнуудын мэргэжилдээ үнэнч байх хандлага нь тэдний ажлын байр сонгох сэдэл, зан төлөвт хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлж, сэдлээсээ хамаарч оюутнуудын сурлагын үзүүлэлтүүд нь хоорондоо харилцан ялгаатай байдаг эсэхийг судалж, судалгааны үр дүнд үндэслэн оновчтой санал зөвлөмжийг боловсруулахад оршино. Судалгааны загвар нь (Azjen & Ajzen, 1991) эрдэмтний TPB онолын загвар дээр үндэслэсэн бөгөөд олон улсын судлаачдын бүтээл, судалгааны ажлуудыг судалсны үндсэн дээр (Meyer & Alien, 1991) нарын судлаачдын мэргэжилдээ үнэнч байх хандлагын 3 бүрэлдэхүүнт хэсгийг нэмж онолын загвараа тодорхойлсон болно. Харин судалгааны асуулгыг энгийн санамсаргүй түүврийн арга ашиглан 100 хувь биечилсэн санал асуулга хэлбэрээр СЭЗИС-н “Өдрийн хөтөлбөр”-ийн төгсөх курсийн 188 оюутнаас авсан болно. Судалгааны асуулга нь мэргэжилдээ үнэнч байх хандлагыг тодорхойлох, ажлын байр сонгох сэдлийг тодорхойлох, хувийн мэдээллийн хэсэг гэсэн 3 бүрдэл хэсэгтэй бөгөөд нийт 41 шкал асуулт, 6 олон сонголттой, 1 нээлттэй асуултаас бүрдэнэ. Туршилтын тест (Pilot test)-н үр дүнд асуулгыг 2 удаа засварласан болно. Судалгааны өгөгдөлд найдвартай байдлын шинжилгээ, нэг талт болон хоёр талт шинжилгээ, хүчин зүйлийн шинжилгээ, регресс болон корреляцийн шинжилгээ, One way Anova, Хи квадрат зэрэг шаардлагатай төрөл бүрийн статистик шинжилгээнүүдийг хийж гүйцэтгэсэн болно. Судалгааны ажлын үр дүнгээс товч дурдвал ажлын байр сонгох сэдэлд мэргэжилдээ хандах сэтгэл хөдлөлийн үнэнч байдал, энгийн үнэнч байдал болон ажлын байр сонгох хандлага гэсэн хүчин зүйлс нь бусад хүчин зүйлстэй харьцуулахад хамгийн өндөр хамааралтай байгааг регрессийн шинжилгээний үр дүн баталсан. Түүнчлэн оюутны ажлын байр сонгох сэдэлд сурлагын голч дүн нөлөөлдөггүй гэсэн үр дүн гарсан болно. en_US
dc.subject бакалаврын ажил en_US
dc.subject энгийн үнэнч байдал en_US
dc.subject сэтгэл хөдлөлийн үнэнч байдал en_US
dc.subject тасралтгүй үнэнч байдал en_US
dc.subject мэргэжилдээ үнэнч байх хандлага en_US
dc.subject ухамсарласан зан төлөвийн онол en_US
dc.subject субьектив хэм хэмжээ en_US
dc.subject ажлын байр сонгох хандлага en_US
dc.subject ажлын байр сонгох сэдэл en_US
dc.subject төлөвлөгдсөн зан төлөвийн онол en_US
dc.title Мэргэжилдээ үнэнч байх хандлага нь оюутны ажлын байр сонгох сэдэлд нөлөөлөх нь en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс D340100
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Түмэнбилэг, Ууганболд


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах