СЭЗИС - Бүтээлийн сан

"Лу-Лу" хүүхдийн эмнэлэг байгуулах бизнес төлөвлөгөө

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Лхагвасүрэн, Эрхэмбаяр
dc.contributor.author Баттөмөр, Азжаргал
dc.date.accessioned 2018-11-13T03:23:02Z
dc.date.available 2018-11-13T03:23:02Z
dc.date.issued 2018-11-13
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1106
dc.description.abstract Энэхүү дипломын ажлын хүрээнд сургуулиа төгсөөд эрхлэхээр төлөвлөж буй бизнес болох “Лу-Лу” хүүхдийн эмнэлэг байгуулах бизнес төлөвлөгөөг хийж гүйцэтгэнэ. Сүүлийн жилүүдэд нийслэл хотын насанд хүрэгсэд, хүүхдүүдийн дундах амьсгалын замын өвчлөл болон харшлын өвчлөлүүд нэмэгдэж байгаатай холбогдуулан хүүхдийн өвчлөлийг бууруулах, ард иргэдэд бага зардлаар түргэн шуурхай, найдвартай эмнэлгийн үйлчилгээг үзүүлэх зорилгоор тус үүдэн /амбулаторын/ эмнэлгийг байгуулахаар шийдсэн. Тус эмнэлэг нь бусад эмнэлгүүдээс давуу тал болгож өөрийн үйлчлүүлэгчдэд зориулсан хүүхдийн өвчлөлд болон харшилтай хүмүүст зонхилон хэрэглэгддэг эмүүдийг худалдаалдаг эмийн сантай байна. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн эмнэлгүүд нь зуны улиралд хүүхдийн өвчлөл буурдагтай холбоотой үйлчлүүлэгч багатай байдаг байна. Харин бидний хувьд зуны улиралд харшилтай хүмүүст үйлчилгээ үзүүлснээрээ бусад эмнэлггүдийн сул талыг нөхөж жилийн 4 улирал ижил ачаалалтай ажиллаж, тогтмол орлоготой байна. Ийнхүү макро орчны судалгааны хүрээнд эдийн засаг, улс төр, хууль эрх зүй, нийгэм соёл, хүн ам зүй, технологи, байгаль, олон улс зэрэг орчны судалгааг манай бизнест нөлөө үзүүлэх хүчин зүйлс дээр судлан, ямар боломж ба аюул байгааг тодорхойлохыг зорьлоо. Микро орчны хүрээнд “Лу-Лу” хүүхдийн эмнэлгийн бүтээгдэхүүн болон үйлчилгээний судалгаа, өрсөлдөгчдийн судалгаа, бэлтгэн нийлүүлэгчийн судалгаа, эмнэлгээр үйлчлүүлэгчдийн зан төлвийн судалгаануудыг хийж, өрсөлдөгч, бэлтгэн нийлүүлэгч, үйлчлүүлэгчдийн хүч ямар байгааг тодорхойлохыг зорьсон билээ. Энэхүү макро, микро орчны судалгаа шинжилгээ болон түүний үр дүн дүгнэлт дээр үндэслэн бизнесийнхээ стратеги, маркетинг, үндсэн үйл ажиллагаа, хүний нөөц, санхүү болон эрсдэлийн төлөвлөлтүүдийг хийнэ. en_US
dc.subject Бизнес төлөвлөгөө en_US
dc.subject бакалаврын ажил en_US
dc.subject үйлчлүүлэгч en_US
dc.subject бэлтгэн нийлүүлэгч en_US
dc.subject хэрэглэгч en_US
dc.subject хууль эрх зүйн орчин en_US
dc.subject эдийн засгийн орчин en_US
dc.subject гэрийн нөхцөлд эмчлэх en_US
dc.subject хүүхдийн өвчлөл en_US
dc.title "Лу-Лу" хүүхдийн эмнэлэг байгуулах бизнес төлөвлөгөө en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс D340100
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах