СЭЗИС - Бүтээлийн сан

Ажилтнуудын ажлын туйлдлыг бууруулах арга замууд

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Түмэнбилэг, Ууганболд
dc.contributor.author Ариунболд, Бүжин
dc.date.accessioned 2018-11-13T03:10:48Z
dc.date.available 2018-11-13T03:10:48Z
dc.date.issued 2018-11-13
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1102
dc.description.abstract Ажлын туйлдал хэмээх ойлголт нь ихэнх байгууллагуудын хувьд тулгамдаж буй асуудлуудын нэгт зүй ёсоор орж байна. Энэ нь ажлын архаг стрессээс үүдсэн ажлын байран дахь сөрөг үзэгдэл буюу ямар ч мэргэжлийн хувьд харилцан ялгаагүй үүсдэг асуудал юм. Ажлын туйлдлаас болж олон ажилтнууд бие болон сэтгэцийн хувьд өвчлөлтэй болдог байна. Энэхүү судалгааны ажлын гол зорилго нь ажилтнуудын ажлын туйлдлыг бууруулах арга замыг тодорхойлох ба ингэхдээ ажлын туйлдлыг үүсгэх урьдач нөхцөл нь зөвхөн байгууллагын хүчин зүйл байдаг гэсэн үзлийг неврологийн онолоор шалгаж, батлахад оршино. Энэхүү судалгааны ажлаар татварын байцаагч, дунд сургуулийн багш, улсын эмнэлгийн эмч сувилагч нар, болон борлуулалт түгээлтийн ажилтнуудаас бүрдсэн 202 өгөгдлийг цуглуулж шинжилсэн болно. Судалгааны ажлын зорилго монголын бүх ажилтнуудын төлөөллийг хамруулах бус зөвхөн онолын загварыг батлах зорилготой байсан тул хамгийн их стресстүүлдэг 16 мэргэжлийн жагсаалтад багтсан дурын мэргэжлүүдээс сонгон, энэ мэргэжлийг төлөөлж чадахуйц 4 байгууллагыг сонгосон болно. Онолын загварыг Maslach & Leiter болон Kanter-ийн онол дээр үндэслэсэн. Судлаач миний бие өөрийн судалгааны Janice L. O’Brien, Jia Jia Guo тэргүүтэй бусад судалгааны ажлуудтай харьцуулан үндсэн 3 хүчин зүйл, 1 зуучлагч хүчин зүйл бүхий, 18 хэмжигдэхүүн бүхий нийт 52 шкал асуулга байхаар онолын загвараа боловсруулсан. Судалгааны ажлаар дэвшүүлсэн 4 таамаглалын 2 таамаглал биелсэн ба регрессийн тэгшигтэлийн коэфициентоор таамаглалыг шалгасан болно. Судалгааны нэгдсэн үр дүнгээс харахад бүтцийн эрх мэдэл нь ажлын туйлдлаас илүү ажлын оролцоонд нөлөөлөл ихтэй байсан ба ажлын орчны хүчин зүйл нь ажлын оролцоо болон ажлын туйлдалд шууд бус нөлөөлөгч хүчин зүйлээр тодорхойлогдсон болно. en_US
dc.subject бакалаврын ажил en_US
dc.subject ажлын орчин en_US
dc.subject бүтцийн эрх мэдэл en_US
dc.subject ажлын оролцоо en_US
dc.subject ажлын туйлдал en_US
dc.subject хувийн амжилт en_US
dc.subject үл зохицох байдал en_US
dc.subject үнэт зүйл en_US
dc.subject ажлын ачаалал en_US
dc.title Ажилтнуудын ажлын туйлдлыг бууруулах арга замууд en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс D340100
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Түмэнбилэг, Ууганболд


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах