Хураангуй:
Даатгалын салбар нь санхүүгийн зах зээлийн зөв систем бүрдэхэд зайлшгүй шаардлагатай салбар бөгөөд эдийн засагт гүйцэтгэх үүрэг нь улам бүр нэмэгдсээр байна. Эрсдэлийг удирдах нэг арга зам бол даатгал юм. Даатгалын компанийн эрсдэл даах чадвар нь нийт хөрөнгийн хэмжээгээр тодорхойлдог. Сүүлийн жилүүдэд даатгалын компаниудын нийт хөрөнгийн хэмжээ харьцангуй өсөж байгаа. Гэвч бусад санхүүгийн салбаруудыг даатгахаар хангалттай хэмжээнд хүрээгүй. Иймд дүрмийн сангийн хэмжээг нэмэгдүүлж, үйл ажиллагаагаа өрөгжүүлэх нь чухал юм.
Хөгжил дэвшилийг хөрөнгө оруулалтгүйгээр төсөөлшгүй болсон өнөө үед хөрөнгө оруулалтын гол суваг болох хөрөнгийн зах зээлийн хөгжлийн асуудал зүй ёсоор тавигдаж байна. Энэхүү судалгааны ажлаараа даатгалын салбарын хөрөнгийн удирдлагын ирээдүйн чиг хандлага болон шинэ арга хэрэглээг нэвтрүүлэх, анхдагч зах зээлд нэвтрэх оновчтой аргыг тодорхойлох юм. Даатгалын компани IPO гаргах үйл явц, тулгарах асуудал, эрсдэл зэргийг энэхүү судалгаанд тодорхойлсон юм.