СЭЗИС - Бүтээлийн сан

АЖИЛ, АМРАЛТЫН ЦАГИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Жамьяансүрэн, Хулан
dc.contributor.author Цэрэннадмид, Саруулхишиг
dc.date.accessioned 2018-11-12T04:07:22Z
dc.date.available 2018-11-12T04:07:22Z
dc.date.issued 2018-11-12
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1093
dc.description.abstract Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн Тавдугаар бүлэг буюу ажил, амралтын цагийн эрх зүйн зохицуулалт түүний тулгамдаж буй асуудлыг судалж шийдвэрлэх арга замыг дэвшүүлэх зорилгоор гүйцэтгэлээ. Судалгааны мэдээллийг цуглуулахдаа чанарын болон тоон судалгааны аргыг хослуулан ашигласан. Судалгаанд улсын болон хувийн байгууллагад ажилладаг нийт 102 хүн хамрагдсан. Судалгаанд оролцогчдын дийлэнх хувь нь илүү цагаар тогтмол ажилладаг хэрнээ илүү цагийн хөлс авдаггүй, нөхөж амардаггүй байна.Ажиллагчид ихэвчлэн ажлын 5 өдрөөр ажиллах үедээ өдөрт 8-аас дээш цаг ажилладаг гэж хариулж байна мөн ажиллагчид амралт, баяр ёслолын үеэр ажиллах тохиолдол элбэг байдаг бөгөөд нэмэгдэл хөлс олгох, эсвэл нөхөж амраах шаардлага ноцтой зөрчигдөж байна. Ажил олгогчид, Хөдөлмөрийн тухай хуулийн өөрийн байгууллага дээрх хэрэгжилтийг өндөр үнэлж 85.7% нь “сайн” болон “маш сайн” гэсэн үнэлгээ өгчээ. Олон ажилтантай байгууллага цөөн ажилтантай байгууллагатай харьцуулахад өөрийн байгууллага дээрх Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг илүү өндрөөр үнэлсэн байна. Харин ажил олгогч ба ажиллагчид үндэсний хэмжээнд Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг харьцангуй доогуур үнэлсэн. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасанчлан ажилтан жилд нэг удаа ээлжийн амралт эдлэх ёстой байдаг. Гэтэл бодит байдал дээр энэ нь бүрэн хэрэгждэггүй нь харагдаж байна. Мөн амраагүй тохиолдолд мөнгөн урамшуулал олгох тухай хуулийн зүйл заалт байгаа ч судалгаанд оролцогчдын тал хувь нь энэ эрхээ эдэлж чадаагүй байна. Ажил, амралтын цагийн эрх зүйн зохицуулалтыг гадаад улс орнуудтай харьцуулан судлахад дийлэнх улс орнуудад дээд тал нь 40 цаг, түүнээс доогуур байдаг байна. Зарим оронд уян хатан цагийн бодлого (flexible schedule policy) баримтладаг. Жишээ нь: АНУ-д муж мужаас шалтгаалан ажлын бодлого өөр байдаг бөгөөд хөдөлмөрийн хэлтэсээс гаргадаг уян хатан цагийн бодлого нь өдөрт 5-9 цаг ажиллах боломжтой бөгөөд долоо хоногт 40 цаг ажиллах боломжтой байдаг. Энэ нь ажилчид хэзээ ажилдаа ирэх, хэзээ гэртээ харихаа өөрөө зохицуулах боломж олгодогоороо давуу талтай бөгөөд энэ нь бүтээмж өндөртэй байдаг байна. Мөн ээлжийн амралтын хугацаа нь улс болгонд өөр өөрөөр заагдсан байна, түүнээс харвал өндөр хөгжилтэй улсуудын ээлжийн амралтын хугацаа нь бусад улсуудаас бага байгаа нь харагдаж байна. en_US
dc.subject бакалаврын ажил en_US
dc.subject хөдөлмөрийн гэрээ en_US
dc.subject амралтын цаг en_US
dc.subject ажлын цаг en_US
dc.subject ажилтан en_US
dc.subject ажил олгогч en_US
dc.subject нөхөж амрөх en_US
dc.subject нэмэгдэл хөлс en_US
dc.subject хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл en_US
dc.subject хөдөлмөрийн хэвийн нөхцөл en_US
dc.subject эрх зүйн зохицуулалт en_US
dc.subject илүү цаг en_US
dc.subject ээлжийн амралт en_US
dc.title АЖИЛ, АМРАЛТЫН ЦАГИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эрх зүй
ife.Мэргэжил.Индекс D380105
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах