Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаар биет бус хөрөнгө болох НББ-ийн мэдээллийн системийн бүтээгдэхүүн програм хангамжийг харьцуулан судаллаа. Мэдээллийн технологийн салбар нь өнөөдрийн нийгэмд болон байгууллагуудад өндөр ач холбогдол өгч байгаа учраас програм хангамжийн компаниуд эрэлттэй байна. Мөн бизнес автоматжуулалт хийгдэж байгаатай холбоотой түүнийг ашиглах эрэлт хэрэгцээ нэмэгдэж, мэдээллийн системийн функцийг боловсронгуй болгох, програм хангамжийн чанарын асуудал ихээр яригдаж байна.