СЭЗИС - Бүтээлийн сан

Дадлагажих муруйг ашиглан хөдөлмөрийн өртгийг бодитоор тооцох боломжийн судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Сүхбаатар, Бямбахорлоо
dc.contributor.author Болдсайхан, Ариунжаргал
dc.date.accessioned 2018-10-31T03:56:23Z
dc.date.available 2018-10-31T03:56:23Z
dc.date.issued 2018-10-31
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1049
dc.description.abstract Өнөөгийн өсөн нэмэгдэж буй хурдацтай өөрчлөлт шинэчлэлийг дагаад аливаа аж ахуйн нэгж байгууллагад тасралтгүй өөрчлөгдөж байх шаардлага тулгардаг. Нийгэм хөгжихийн хэрээр зах зээлийн эрэлт хэрэгцээ өөрчлөгдөж, өндөр технологийн систем бий болж, шинэ хууль, дүрэм, журам батлагдсаар байдаг. Үүнийг дагаад компанид бүтээгдэхүүнээ сайжруулах, дахин загварчлах, бүтцийн өөрчлөлт хийх, технологийн шинэчлэл хийх, гүйцэтгэлээ сайжруулах гэх мэт хэрэгцээ үүсдэг. Тасралтгүй өөрчлөлт шинэчлэлтэд дасан зохицохын зэрэгцээ энэхүү өөрчлөлтийг сайтар төлөвлөн хянаж оновчтой шийдвэр гаргах нь өрсөлдөөний давуу талыг олж авах, зах зээл дэх байр сууриа хадгалж үлдэх боломжийг олгодог. Өөрчлөлтийн процесст хүн капиталын үйл ажиллагаа чухал бөгөөд хүн хуучин ажиллавараасаа шинэ ажиллаварт шилжих үед түүнд суралцаж дадлагажихад тодорхой хугацааг зарцуулдаг. Иймд нарийн төлөвлөлт хийхийн тулд гишүүн бүр юу хийх, нөөцөө хэрхэн оновчтой хуваарилах, зорилгод хүрэх цаг хугацаа хэр байх, стандарт хөдөлмөр цаг тогтох хүртэлх завсрын үе шатны гүйцэтгэл ямар байхыг урьдчилан тооцоолох хэрэгтэй. Гэтэл бодит байдал дээр удирдлагууд ихэвчлэн өөрчлөлтийн нөлөөг буюу ажилчдын дадлагажих хугацааны нөлөөг төлөвлөлт болон шийдвэр гаргалтдаа авч үздэггүй. Энэ нь төсөвлөсөн болон бодит гарц зөрөх цаашлаад буруу шийдвэр гаргахад хүргэдэг. Иймд шинээр үйлдвэрлэл эхэлж байгаа аж ахуйн нэгжид эсвэл байгууллагад шинээр тоног төхөөрөмж нэвтрүүлж байгаа буюу бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн арга ажиллагааны өөрчлөлт хийгдсэн тохиолдолд энэхүү өөрчлөлтийн нөлөөг математик загварчлал ашиглан төлөвлөлтөд тусгах нь байгууллагын хөдөлмөрийн өртгийг бодитой тооцоолох, бүтээгдэхүүний өртгийн бууралтын нөлөөг шийдвэр гаргалтдаа авч үзэн өрсөлдөөний давуу талыг эзэмших ач холбогдолтой. en_US
dc.subject бакалаврын ажил en_US
dc.subject цалин урамшууллын систем en_US
dc.subject бүтээмж en_US
dc.subject төсөвлөлт en_US
dc.subject шийдвэр гаргалт en_US
dc.subject стандарт өртөг en_US
dc.subject дадлагажих муруй en_US
dc.title Дадлагажих муруйг ашиглан хөдөлмөрийн өртгийг бодитоор тооцох боломжийн судалгаа en_US
ife.Мэргэжил.Нэр Нягтлан бодох бүртгэл
ife.Мэргэжил.Индекс D341400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах