СЭЗИС - Бүтээлийн сан

Ажилтнуудын үнэнч байх хандлагад нөлөөлөх хүчин зүйлийн судалгаа /Хувийн хэвшлийн эрүүл мэндийн салбарын байгууллагуудын жишээн дээр/

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Ганбат, Нарантунгалаг
dc.contributor.author Даваасүрэн, Гантуяа
dc.date.accessioned 2018-10-31T03:53:26Z
dc.date.available 2018-10-31T03:53:26Z
dc.date.issued 2018-10-31
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1048
dc.description.abstract Зорилго: Байгууллагын шударга ёс, итгэх итгэл, ажилтнуудын үнэнч байх сэтгэлгээний талаар онолын судалгаанд тулгуурлан судалгааны дизайн боловсруулж Монгол Улсын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн жишээн дээр судалж, цаашид эрүүл мэндийн байгууллагуудын хүний нөөцийн удирдлагад ажилтнуудын үнэнч байх сэтгэлгээг сайжруулахад чиглэсэн санал зөвлөмж боловсруулж өгөх Онолын үндэслэл: Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн тогвортой ажиллах, байгууллагадаа үнэнч байх сэтгэлгээг нэмэгдүүлэхэд онолын хувьд олон хүчин зүйлс нөлөөтэй байдгийг судлаачид баталсаар байна. Жишээлбэл: Удирдлага ажилтнуудтай “шударга бус”-аар хандсан гэж үнэлсэн тохиолдолд хамгийн “үнэнч” ажилтнуудыг алддаг байна. (Vropanzano, E.Bowen, & Gilliland, 2007, p.34) Байгууллагадаа үнэнч байх сэтгэлгээ нь байгууллагын амжилтын түвшинд нөлөөлөгч гол хүчин зүйл гэдэг нь тодорхойлогдсон байна. (Allen N.J, Meyer J.P, 1990) Иймээс энэхүү судалгааны ажилдаа байгууллагын шударга ёс, байгууллагадаа итгэх итгэл, байгууллагын шинж чанар нь байгууллагадаа үнэнч байх сэтгэлгээг нэмэгдүүлдэг болохыг нотлохыг зорьж судалгааны ажлаа гүйцэтгэлээ. Аргачлал: Судалгааны асуулгын хуудас, асуулгын бүтэц нь ойлгомжтой байхаар тооцож боловсруулсан бөгөөд тоон судалгааны мэдээллийг сонгогдсон эмнэлгүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээс урьдчилан бэлтгэсэн асуумжийн дагуу авсан. Ингэхдээ судалгаанд хамрагдаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзаж ярилцан асуумжийг бөглүүлж бүрэн гүйцэт эсэхийг нэг бүрчлэн шалган судалгаагаа авлаа. Нэг бүрчлэн уулзаж мэдээлэл цуглуулсан тул мэдээллийн чанар, найдвартай байдал бүрэн хангагдсан гэж үзэж байна. Нийт 11 эмнэлгийн 302 эмч, эмнэлгийн мэргэжилтэн судалгаанд хамрагдсан. Гол үр дүн: Судалгааны үр дүнгээр “байгууллагын шударга байдал”-ыг тодруулахад 68% буюу байгууллагын шударга байдлын үзүүлэлт сайн байна гэж дүгнэж болно. Энэхүү судалгаагаар хувийн хэвшлийн эмнэлэгийн эмч, ажилтнууд эмнэлэгтээ итгэхээсээ илүү хамт олондоо /35.7%/ итгэдэг болох нь харагдсан. Судалгаанд хамрагдагсдын 78.9% нь “эмнэлэгийн ажилтан гэдгээрээ бахархдаг” гэж хариулсан байгаа нь байгууллагын ололт амжилт арвин байгааг харуулж байгаа. Дүгнэлт: “Байгууллагын шударга байдал”, “байгууллагадаа итгэх итгэл”, “байгууллагын шинж чанар”-ыг судалсны үндсэн дээр “байгууллагын үнэнч байх байдал”-ыг тодорхойлсон. Судалгаанд хамрагдагсдын 74.7% нь “сэтгэл хөдлөлийн үнэнч байдал”-д санал нийлж байгаа бол 69.9% нь “үүрэг хариуцлагын үнэнч байдал”-тай санал нийлж байна. Харин 56.9% нь “тасралтгүй үнэнч байдал”-тай санал нийлж байгаа нь хамгийн бага үзүүлэлт болж байгаа дээр анхаарах шаардлагатай байна. Тухайлбал, Судлагаанд хамрагдагсдын 69.5% нь “энэ эмнэлэгтээ үргэжлүүлэн ажиллах хүсэлтэй” байгаа хэдий боловч 45.7% нь “энэ эмнэлгээс гарвал надад илүү бага боломж байгаа” гэдэгтэй санал нийлэхгүй байгаа, 45.3% нь “энэ эмнэлгээс гарвал надад маш том алдагдал болно” гэдэгтэй санал нийлэхгүй байгаа, 44.1% нь “Бусад эмнэлэг надад одоогийн цалин хөлс, хөнгөлөлт хангамжийг өгөх боломжгүй” гэдэгтэй санал нийлэхгүй байгаа судалгааны дүн харагдаж байна. Өөрөөр хэлбэл, байгууллагын үнэнч байдал дунджаар 67%-тай хангагдаж үлдсэн 33% нь ажлын байраа солиход боломж байгаа гэсэн бодолтой байна гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Санал: Судалгааны дүгнэлтүүд дээр үндэслэн “Байгууллагын үнэнч байдал”-ыг сайжруулахын тулд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Үүнд: • “Үйл ажиллагааны шударга байдал”-ыг дунд түвшинд байгаа тул шийдвэр гаргалт дээр эмч, эмнэлгийн мэргэжилтэнгүүдийн оролцоог хангах • Эмнэлэгтээ итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд ажилтнууддаа санаа тавих, ажилтнууддаа тэгш, шударга хандах, эмнэлэгийн найдвартай байдалд эргэлзэж, үгүйсгэж байгаа ажилтнууд руугаа хандсан арга хэмжээ авч хэрэгжүүлэх, хэрэгцээнд нь суурилсан тусгайлсан бодлого хэрэгжүүлэх • Байгууллагын үнэнч байдлыг нэмэгдүүлэхийн тулд эмч, эмнэлэгийн ажилтнууд сурах, хөгжих боломжийг сайжруулах • Карьерийн нэгдсэн тогтолцоог бий болгох, хөгжүүлэх, өсөж дэвших боломжийг хүн бүрт олгох, карьерын тогтолцоог нээлттэй, ойлгомжтой болгох • Эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтэнгүүд өөрийн болон байгууллагын нэр хүндийг чухалчилдаг төлөв байдал ажиглагдсан бөгөөд ур чадвар өндөртэй эмч, эмнэлгийн мэргэжилтэнгүүд салбарынхаа шилдэг байгууллагад ажиллах эрмэлзэлтэй байдаг тул хөрөнгө оруулалт, шинэ технологийг нэвтрүүлж салбартаа тэргүүлэх байр сууриа бэхжүүлэх, нэмэгдүүлэх • Шинэ дэвшилтэт технологийн мэргэшүүлэх сургалт, зөвлөгөө мэдээлэл өгөх үйл ажиллагааг идэвхжүүлснээр ажлын байрыг тогтвортой гэсэн итгэлийг төрүүлэх • Ажилтнуудаасаа байгууллагын үйл ажиллагаа, удирдлагад үнэлгээ өгөх тогтолцоог бий болгох, хэрэгжүүлэх • Эмчилгээ, үйлчилгээний гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт нь хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаанд суурилдаг байх, бодиттой байх, хэрэгжилтийг хангуулдаг байх • Эмнэлэгийн үйлчилгээг илүү чанартай болгох үүднээс нийгмийн тодорхой бүлэгт чиглэсэн үйлчилгээг нэвтрүүлэх, энэ нь хэтийн хөгжил, өөнгийн төлөв байдлын талаарх үнэн бодит мэдээлэлд тулгуурласан байх • Эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэх дараалал, технологийн үйл явцыг тодорхойлсон нэгдсэн стандарт, хэм хэмжээг олон улсын жишигт нийцүүлж боловсруулах, нэвтрүүлэх гэх мэт Түлхүүр үгс: Байгууллагын шударга ёс, байгууллагадаа итгэх итгэл, байгууллагын шинж чанар, байгууллагадаа үнэнч байх сэтгэлгээ, эмч, эмнэлгийн мэргэжилтэн en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.subject эрүүл мэндийн салбар en_US
dc.subject сэтгэл хөдлөлийн үнэнч байдал en_US
dc.subject байгууллагадаа итгэх итгэл en_US
dc.subject үйл ажиллагааны шударга байдал en_US
dc.subject хуваарилалтын шударга байдал en_US
dc.subject байгууллагын шударга ёс en_US
dc.title Ажилтнуудын үнэнч байх хандлагад нөлөөлөх хүчин зүйлийн судалгаа /Хувийн хэвшлийн эрүүл мэндийн салбарын байгууллагуудын жишээн дээр/ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс D340100
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Лувсан-очир, Гантуяа


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах