СЭЗИС - Бүтээлийн сан

Гэр бүлийн засаглалтай компаниудын гүйцэтгэх удирдлагын залгамж халааг бэлтгэх нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Түдэв, Оюунгэрэл
dc.contributor.author Цэвээндорж, Сайнбаяр
dc.date.accessioned 2018-10-31T03:44:25Z
dc.date.available 2018-10-31T03:44:25Z
dc.date.issued 2018-10-31
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1046
dc.description.abstract Манай орны хувьд бизнесийн орчин бүрэлдээд 20 гаруй жил өнгөрч бизнесийн салбар, салбарын тоглогч болсон компаниуд амьдарлын мөчлөгийн тодорхой үечлэлийг даган хөгжсөөр байна. Дэлхийд алдартай Харвардын их сургуулиас хийсэн судалгаанаас үзэхэд гэр бүлийн бизнесийн 70% нь 2 дугаар үедээ, 90% нь 3 дугаар үедээ хаалгаа барьдаг гэжээ. Энэ бол АНУ-ын статистик. Харин хэдэн жилийн өмнө Монголд ирсэн Тайвань Улсын доктор Азид 3 дугаар үедээ гэр бүлийн бизнесийн 80 гаруй хувь нь дампуурсан байдаг хэмээн итгэлтэйгээр хэлж байсан юм. Үүнээс харвал ирэх 5-10 жилд 1990 оны үед эхэлсэн, манай нэгдүгээр үеийн бизнесмэнүүд гавъяаны амралтандаа сууж, бизнесээ шинэ захирлууд, шинэ эздэд шилжүүлнэ. (Ө.Ганзориг, 2016) Гэр бүлийн бизнесийн дампуурал ийнхүү өндөр хувьтай байдаг нь хэд хэдэн учир шалтгаантай. Зарим шалтгаанууд нь гэр бүлийн гэлтгүй ямар ч бизнесийг дампууралд хүргэдэг хүчин зүйлүүд байдаг. Тухайлбал, менежмент, засаглал муу байх, өсөлтийг санхүүжүүлэх хөрөнгө хангалтгүй байх, зардлыг зохистой хянаж чадахгүй байх, салбарын болоод макро эдийн засгийн нөхцөл байдал зэрэг болно. Бизнесийн орчны дийлэнх хэсгийг бүрдүүлж буй гэр бүлийн бизнест засаглал хамтын ажиллагааны соёл хэрхэн бүрэлдэж буй талаар оролцогч талуудын /ТУЗ, гүйцэтгэх захирал/ үүрэг, оролцоог тодорхойлох, үнэлэх, сайжруулах санал дэвшүүлэх зорилготой судалгааны ажлууд сүүлийн жилүүдэд хийгдсээр байна. Энэхүү судалгааны ажилдаа компанийн засаглал, гэр бүлийн бизнес, CEO залгамж халаа сэдвүүдийн онолд тулгуурлан, хувийн хэвшлийн их дээд сургуулиудын CEO залгамж халааны өнөөгийн байдлыг тодорхойлохыг зорилоо. МУ-д 2017-2018 оны хичээлийн жилд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн 75 их, дээд сургуулиас 8 их, дээд сургуулийг судалгаанд хамрууллаа. АНУ-ын Deloitte байгууллагаас 2016 онд Европ, зүүн Африкийн 19 орныг хамруулсан гэр бүлийн бизнесийн дараагийн үеийн чиг хандлагыг тодорхойлсон судалгааны асуулгын загварыг ашиглан анкетын аргаар мэдээлэл цуглуулсан. Судалгаанд хамрагдсан их, дээд сургуулиуд CEO залгамж халааны албан ёсны бодлогогүй хэдий ч үүсгэн байгуулагч нь гэр бүлийн хүрээллээс залгамж халаагаа бэлтгэж байна. Үүсгэн байгуулагчид залгамж халаагаа албан ёсоор төлөвлөдөггүйгээс “sticky baton syndrome” буюу эргэж зааварчлах синдром үүсч байна. Энэ нь бодлого, арга зүйгээр хангах замаар дараагийн үеийн гүйцэтгэх захирлыг бэлтгэх албан бус аргачлалын хэлбэр болжээ. Гэр бүлийн бизнес бүрийн хувь заяаг дампуурал хүлээж байдаг гэсэн ойлголт нь ташаа бөгөөд тодорхой зохион байгуулалтанд орж, сайн засаглалыг нэвтрүүлэх нь тухайн бизнес үе дамжин оршиход нөлөөлөгч хүчин зүйл болно. (ОУСК, 2011) en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.subject залгамж халаа en_US
dc.subject СЕО en_US
dc.subject компанийн засаглалын загварууд en_US
dc.subject их дээд сургууль en_US
dc.subject гэр бүлийн бизнес en_US
dc.subject хамтын ажилагааны соёл en_US
dc.subject бизнесийн орчин en_US
dc.title Гэр бүлийн засаглалтай компаниудын гүйцэтгэх удирдлагын залгамж халааг бэлтгэх нь en_US
ife.Диплом.Зөвлөх Батхүү, Идэрсүрэн


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах