СЭЗИС - Бүтээлийн сан

Шилэн савлагааны үйлдвэрлэлийг Монгол улсад нэвтрүүлэх боломжийн судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Төдөв, Оюунгэрэл
dc.contributor.author Бээжинхүү, Ганзориг
dc.date.accessioned 2018-10-31T03:39:41Z
dc.date.available 2018-10-31T03:39:41Z
dc.date.issued 2018-10-31
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1045
dc.description.abstract ТОВЧ ХУРААНГУЙ Энэхүү судалгааны ажлын онолын болон салбарын судалгаа хийхдээ хоёрдогч эх сурвалж дээр үндэслэн баримт бичгийн болон харьцуулалтын аргыг ашигласан ба онолын судалгаандаа үндэслэн бизнесийн боломжийн үнэлгээг хэрхэн хийх талаар судаллаа. Үүний тулд гадаад орнуудад хийгдсэн ижил төстэй хэд хэдэн судалгаануудыг судалсан ба Woodruff & Gardial нарын “Зах зээлийн боломжийн шинжилгээний арга зүй” дээр үндэслэн судалгааны загварыг бий болгон уг загварын дагуу шилэн лонхны үйлдвэр байгуулах боломжийг судлахыг зорьлоо. Монгол орны зах зээлийн шаардлага, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан төрөл бүрийн шил, тухайлбал, эх орны хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүний шилэн сав суулга болон барилгын шил, шилэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх сонирхол олны дунд улам өсөн нэмэгдэж байна. Түүнчлэн манай орны нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувьд их бага хэмжээгээр цөлжилт тархсан бөгөөд энэ байдал жилээс жилд өсөн нэмэгдэх хандлагатай байгаа нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлхүйц хэмжээний тулгамдсан асуудал болоод байна. Иймээс шилний үйлдвэрлэлийн гол түүхий эд болох элсийг ашиглан үйлдвэрлэл явуулах нь нэг талаас байгаль экологийн орчны хувьд эерэг нөлөөтэй, нөгөө талаас үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэн, гадаад орнууд уруу урсан гарах валютын урсгалыг зогсоох ач холбогдолтой юм. Судалгааны үр дүнгээс харахад Монгол улсад бизнес эрхлэхэд татварын орчин их хүндрэл учруулдаг, эрүүл таатай орчныг бүрдүүлэхэд төр засгийн зүгээс анхаардаггүй, мөн шинэ бизнес эрхлэгчдийн хувьд үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих бодлого нэн тэргүүнд шаардлагатай байв. Түлхүүр үгс: Бизнесийн боломж, шинэ бизнес, зах зээл, зах зээлийн боломжийн сонирхол татах байдал, стратеги, хөрөнгө оруулалт, нөөц боломж, өрсөлдөөн, en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.subject өрсөлдөөн en_US
dc.subject нөөц боломж en_US
dc.subject хөрөнгө оруулалт en_US
dc.subject стратеги en_US
dc.subject зах зээлийн боломжийн сонирхол татах байдал en_US
dc.subject зах зээл en_US
dc.subject шинэ бизнес en_US
dc.subject Бизнесийн боломж en_US
dc.title Шилэн савлагааны үйлдвэрлэлийг Монгол улсад нэвтрүүлэх боломжийн судалгаа en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах