Хураангуй:
ТОВЧ ХУРААНГУЙ
Энэхүү судалгааны ажлын онолын болон салбарын судалгаа хийхдээ хоёрдогч эх сурвалж дээр үндэслэн баримт бичгийн болон харьцуулалтын аргыг ашигласан ба онолын судалгаандаа үндэслэн бизнесийн боломжийн үнэлгээг хэрхэн хийх талаар судаллаа.
Үүний тулд гадаад орнуудад хийгдсэн ижил төстэй хэд хэдэн судалгаануудыг судалсан ба Woodruff & Gardial нарын “Зах зээлийн боломжийн шинжилгээний арга зүй” дээр үндэслэн судалгааны загварыг бий болгон уг загварын дагуу шилэн лонхны үйлдвэр байгуулах боломжийг судлахыг зорьлоо.
Монгол орны зах зээлийн шаардлага, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан төрөл бүрийн шил, тухайлбал, эх орны хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүний шилэн сав суулга болон барилгын шил, шилэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх сонирхол олны дунд улам өсөн нэмэгдэж байна.
Түүнчлэн манай орны нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувьд их бага хэмжээгээр цөлжилт тархсан бөгөөд энэ байдал жилээс жилд өсөн нэмэгдэх хандлагатай байгаа нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлхүйц хэмжээний тулгамдсан асуудал болоод байна. Иймээс шилний үйлдвэрлэлийн гол түүхий эд болох элсийг ашиглан үйлдвэрлэл явуулах нь нэг талаас байгаль экологийн орчны хувьд эерэг нөлөөтэй, нөгөө талаас үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэн, гадаад орнууд уруу урсан гарах валютын урсгалыг зогсоох ач холбогдолтой юм.
Судалгааны үр дүнгээс харахад Монгол улсад бизнес эрхлэхэд татварын орчин их хүндрэл учруулдаг, эрүүл таатай орчныг бүрдүүлэхэд төр засгийн зүгээс анхаардаггүй, мөн шинэ бизнес эрхлэгчдийн хувьд үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих бодлого нэн тэргүүнд шаардлагатай байв.
Түлхүүр үгс: Бизнесийн боломж, шинэ бизнес, зах зээл, зах зээлийн боломжийн сонирхол татах байдал, стратеги, хөрөнгө оруулалт, нөөц боломж, өрсөлдөөн,